Posts

Showing posts from February 5, 2020

43тай Шакира, 50тай Женнифер Лопез хоёрын тоглолт

Image
Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аваргыг тодруулах “Super Bowl -2020 ” тоглолт  өчигдөр буюу 2-р сарын 3-нд болж өнгөрсөн. Уламжлал ёсоор тус тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр алдартай дуучид үзэгчдэд тоглолт үзүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Латин Америк дуучид болох Шакира (Shakira), Женнифер Лопез (Jennifer Lopez) нар сүүлийн хэдэн жилд байгаагүй эрч хүчтэй үзүүлбэрийг үзүүлжээ. 43 настай Шакира ямар ч залуу оддоос дутахгүй эрч хүчтэй харагдсан нь үзэгчдийг хөлбөмбөгийн тоглолтоос ч илүү хөөргөж чадсан гэхэд болно. Шакира дан ганц өөрийн дуу хөгжим гэлтгүй Араб, Испани аялгууг өөрийн тоглолтондоо оруулж өгсөн нь тун өвөрмөц болсоныг хэн хүнгүй магтаж байсан юм. Харин өдгөө 50 настай Женнифер Шакирагаас дутахааргүй дуулж, бүжиглэж байгааг харсан хүн бүр алмайрсан гэхэд буруудахгүй биз. Тэд хамтран ердөө 12 минутын дотор 20 дуу дуулж чадсаныг үзсэн хүмүүс ёстой "бут авлаа" өөр үг хэлэх аргагүй болсон юм.         

АНУ-ын Лос Анжелес хотод олон улсын тээвэр зуучлалын бизнес эрхэлдэг Л.Баясгалангын ярилцлага

Image
Бизнес өрөг нэвтрүүлгийн АНУ-аас бэлтгэсэн цувралын ээлжит ярилцлагыг хүлээн авна уу. Бид энэ удаа АНУ-ын Лос Анжелес хотод олон улсын тээвэр зуучлалын бизнес эрхэлдэг “DBN Carrier” компанийн үүсгэн байгуулагч, захирал Л.Баясгаланг онцолж ярилцлаа. Оюутан байхдаа ажиллаж газраасаа суралцсан туршлагаа бизнес болгож, 10н жилийн хугацаанд гурван салбар компанитай болон хөгжжээ. DBN Carrier компани “DBN Trans”  тээврийн компани, “Allboys Motors” авто дилер компаниудтай, 23 ажилтантай.   Дэлхийн бүр орон руу тээвэр хийх эрхтэй б ө г өө д Монгол, Хятад, Солонгос гурван улс руу ихэнх тээврээ хийдэг байна. Жилдээ 500 гаруй контэйнэр тээвэрлэдэг. 5-7 сая долларын борлуулалт хийдэг аж. Бидний урилгыг хүлээн авч   ярилцах болсонд  баярлалаа. Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Та энд мастерт сурахынхаа хажуугаар ажиллаж байсан газраасаа одоогийн бизнесийнхээ суурийг тавьсан юм бана.    Гадаадад мастер хамгаалаад ирсэн хүнийг Монголд ямар ч газар боломжийн ажлын байран дээр