Posts

Showing posts from September 8, 2015

" Let me in" solongos goo saihnii emneleg ' umhii unertei eej'

Image
Let me in нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын нэр нь “чимээгүй ээж” юм. Оролцогч нь буйлны буруу хөгжлөөс болж амнаас нь хэт эвгүй өмхий үнэр байнга гардаг учраас” Let me in” нэвтрүүлэгт оролцох хүсэлт гаргасан юм. 4сартай болон 4настай  2охинтой бөгөөд өөрөө дөнгөж 24н настай бяцхан ээж юм. 4~5жилийн өмнөөс буйл нь шүдээ давж ургангаа хэт эвгүй үнэр гарч эхэлсэн гэжээ. Одоо дөнгөж хэлд орж байгаа 4н настай охин нь” ээж таниас муухай үнэр гараад байна” гэж хэлдэг болжээ. Тийм их үнэр гардаг болохоор оролцогч охин 4н өдөрт 1 том лааз ам зайлагчаар амаа зайлдаг байсан ч үнэр нь улам л ихэссээр байдаг байжээ. Залуу ээжид үүнээс гадна асуудал зөндөө байлаа. Ээж аав 2нь түүнийг 2настай байхад нь салсан бөгөөд ээж нь түүнийг орхин явжээ. Эхийн хайрыг амсаж үзээгүй болохоороо яаж үр хүүхэддээ хандах ёстой болон халамж хайр гэдэг юу вэ гэдгийг мэдэхгүй түүнд ээж гэдэг нэр дэндүү хүнд санагддаг байжээ. Түүний хадмын тал ч түүнд туслах ямар ч боломжгүй юм. Нөхөр нь оролцогч охины ганц