" Let me in" solongos goo saihnii emneleg ' umhii unertei eej'


Let me in нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын нэр нь “чимээгүй ээж” юм. Оролцогч нь буйлны буруу хөгжлөөс болж амнаас нь хэт эвгүй өмхий үнэр байнга гардаг учраас” Let me in” нэвтрүүлэгт оролцох хүсэлт гаргасан юм. 4сартай болон 4настай  2охинтой бөгөөд өөрөө дөнгөж 24н настай бяцхан ээж юм. 4~5жилийн өмнөөс буйл нь шүдээ давж ургангаа хэт эвгүй үнэр гарч эхэлсэн гэжээ. Одоо дөнгөж хэлд орж байгаа 4н настай охин нь” ээж таниас муухай үнэр гараад байна” гэж хэлдэг болжээ. Тийм их үнэр гардаг болохоор оролцогч охин 4н өдөрт 1 том лааз ам зайлагчаар амаа зайлдаг байсан ч үнэр нь улам л ихэссээр байдаг байжээ.


Залуу ээжид үүнээс гадна асуудал зөндөө байлаа. Ээж аав 2нь түүнийг 2настай байхад нь салсан бөгөөд ээж нь түүнийг орхин явжээ. Эхийн хайрыг амсаж үзээгүй болохоороо яаж үр хүүхэддээ хандах ёстой болон халамж хайр гэдэг юу вэ гэдгийг мэдэхгүй түүнд ээж гэдэг нэр дэндүү хүнд санагддаг байжээ. Түүний хадмын тал ч түүнд туслах ямар ч боломжгүй юм. Нөхөр нь оролцогч охины ганц гэр бүл нь юм. Үргэлж ганцаардаж уйтгар гунигаар дүүрэн байсан түүний амьдралд анх удаа хайрлуулах мэдрэмжийг үзүүлсэн үнэхээр баярлууштай хүн билээ. Энэ дэлхийн бүх хүн оролцогч охиноос нүүр буруулсан ч ганц нүүр буруулахгүй  бат итгэх хүн нь ганц нөхөр нь гэж хэлмээр нөхөр нь үнэхээр түүнд сайн ханддаг байлаа. 

Гэвч мөнгө олохын төлөө зовж хэцүү байсан улмаас эхнэр нөхрийн хооронд хэрэлдэх асуудал бага багаар ихсэн сүүлдээ нөхөр нь хэрэлдэхээрээ ‘өмхий үнэрт чиний өмхий үнэр гэрээс үнэртээд байна” гэх мэтийн үгээр харааж гар хүрдэг болжээ. Хүүхдүүдийнхээ дэргэд чанга дуугаар хэрэлдэж, хашхирч 4сартай хүүхдээ хүртэл тэврээд зодолдож хүүхдүүдээ ихээхэн айлгаж шоконд оруулдаг болжээ. Оролцогч маань 19н настайдаа үйлдвэрт ажиллаж байхдаа анх нөхөртэйгаа танилцжээ. Нөхөр нь эхлээд хамт амьдрахыг санал болгон хамт амьдарч байх хугацаандаа анхны охиноо жирэмсэн болжээ.  6н сартай жирэмсэн байхад нь нөхөр нь цэрэгт явж ганцаараа анхны хүүхдээ гаргажээ. Анхны хүүхэд болохоор яаж харж халамжлахаа мэдэхгүй ганцаараа үнэхээр хэцүү байдаг байжээ



Аз болж муухай үнэрт ээж нэвтрүүлэгт тэнцсэн бөгөөд зөвхөн буйл биш урагшаа гарсан эрүү, хэт далий нүүрний хэлбэр, шүдний зуултыг бүгдийг нь "АЙ ДИ" гоо сайхны эмнэлэгт эмчилж өгсөн юм.



Юуны түрүүнд оролцогч болон оролцогчийн нөхрийг эцэг эхийн үүрэг болон хүүхэд хүмүүжүүлэх төвд явуулан хүүхдүүдийнхээ дэргэд зодолдож болохгүйн талаар 4н настай хүүхдэд хүмүүжил ямар их хэрэгтэй гэдгийг заан зөвлөсөн юм. Нөхөр нь оролцогчийг 10н цан үргэлжилсэн мэс заслын дараа гарч ирэхэд  уйлан уучлалт гуйж,  эхнэрийнхээ орон зай гэдэг ямар том болохыг ойлгосноо хэлсэн юм.
  Оролцогч охин мэс заслаас 11н хоногийн дараа нэвтрүүлгийн байраасаа гарч гэр лүүгээ харьсан юм. Оролцогчоос өөр хүүхэд харах хүнгүй учраас нэвтрүүлгийн ажилчид  хүргэж өгсөн юм. Мөн хүүхэд асрах талаар мэдлэг муутай оролцогч охинд 7хоногт нэг удаа хүүхэд хүмүүжүүлэх багш оролцогч охины гэрт очиж хичээл заахаар болсон юм. Оролцогч ч бас сайн сурч хүүхдүүдийн нүүр царай ч гэсэн илүү гэгээлэг болсон юм.



Ингэж өмхий үнэртдэг байсан бяцхан оролцогч 85хонгийн дараа гэхэд үлгэрийн гүнж шиг үнэхээр үзэсгэлэнтэй болсон юм. Хүүхдүүдээсээ ээжийнх нь юу нь хамгийн хөөрхөн байна гэж асуухаар хүүхдүүд нь “ам” нь гэж хариулдаг болжээ. Магадгүй мэс заслын өмнө дэндүү муухай үнэр үнэртдэг байсан болохоор тэгж хариулж байгаа байх. Оролцогчийн охидууд үнэхээр цоглог инээд алдсан эгдүүтэй болсон яг л ээж шигээ. Цаашдаа хүүхдүүддээ цоглог ээж байж нөхөртэйгөө хоорондоо эв найртай аз жаргалтай гэр бүл байгаасай гэж хүсэн ерөөе!

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцах утас:  9831-6851
(+82)-2-3496-9782   010-3003-1568
Мэйл : mn@idhospital.com
Мэйл: id.hospitol@yahoo.com



Comments