Жин хасахаасаа илүү барих нь хэцүү байдаг. Яаж барих талаар сонирхоод үзээрэй охидоо



“Яаж жингээ хасах вэ?, Яаж хуучин шигээ сайхан биетэй болох вэ?, Ядаж 3кг нэмчих юм сан” гээд л өдөр шөнөгүй бодож суухгүй байхын тулд бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь амьдралын зөв хэмнэл, дадалтай байх юм. Аливаа юмыг эвдэрсэн хойно нь засах гэж суух биш үргэлж анхаарал тавьж, арчилж, тодрдож байх нь зөв шүү дээ. Биеийн галбираа ч мөн адил таргалж эвдэрсэн хойно нь засах гэж зовох биш эхнээс нь л анхаарал тавьж байх нь чухал. Тэгэхийн тулд бид ямар дадалтай болох хэрэгтэй вэ гэвэл:

Дасгал хөдөлгөөний хувьд:
Илүүдэл жинтэй болох, өвчин ороох олон шалтгаан дунд томоохон байр суурьтай нь нэг байрлалаараа удаан суух, хөдөлгөөний дутагдалтай байх юм. Энэ нь чиний ажлын онцлог, амьдралын хэв маягаас шууд хамааралтай. Суугаа ажилтай гээд суугаад л, гэртээ амарч байна гээд зурагтныхаа өмнө тухлаад л байвал эрүүл мэндийн асуудлууд чамаас салахгүй эсвэл нэг өдөр “пүн” гээд гараад ирнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд...
Гадаа гар
Өдрийн цагийг 3 хуваагаад ажил, гэр, гадаа гэж хуваа. 24 цагаас шөнө унтах 8 цагийг хасаад 16 цагийг 3 хувааж 5- 6 цаг гаруйг дээрх газруудад өнгөрүүлнэ гэсэн үг. Өдрийн 8 цаг ажилладаг оффисын ажилтай бол 5 цагийг ширээнийхээ ард сууж ажиллан өнгөрүүлээд үлдсэн цагуудыг гадуур уулзалт, томилолт, эсвэл цонхоо онгойлгоод ажлаасаа хэсэг завсарлага авах маягаар өнгөрүүлээрэй. Ажиллах гэж биш амьдрах гэж ирсэн гэдгээ санаарай, бүсгүй минь. Хэрвээ чи яг над шиг тогтсон цагийн хуваарьт баригддаггүй ажил хийдэг бол өглөө эртийн цагийг ажил дээрээ өнгөрүүлээд өдөр нь гарч өөрийгөө шинэ орчинд аваачин, өөртөө зарцуулах цаг гаргах нь тийм хэцүү биш тэ?
Завгүй гэхээ боль
Өөртөө зарцуулах цаг олдохгүй байна, завгүй гэдэг үгийг яг одоо үгийн сангаасаа авч хая. Хүн өөрөө л хүсвэл завыг яаж л бол яаж гаргаж болно. Үнэхээр фитнесст явж зааланд очиход цаг чинь амжихгүй байгаа бол гэртээ 20 минутанд багтаагаад хөнгөхөн дасгал хийчихэж болно шүү дээ . Гэхдээ мэдээж хэрэг тогтмол хугацаанд гэдгийг санаарай.
Гэрийн ажлыг ч зөв ашигла
Аяга, таваг угаах, шал, хувцасаа угаах хүртэл чиний нэг өдрийн дасгал болж чадна. Шалаа мөлхөж, зарим хувцсаа ч гараараа угаа. Тэгэх шаардлагагүй байсан ч албаар тэгэж заншаарай. Ингэснээр угааж байгаа зүйлээ техникээс илүү цэвэрхэн болгож чадахын дээр калорио ч шатаачихна.
Бүжиглэ 
Чөлөөт бүжиг, балет, салса гээд ямар ч төрлийн бүжиг байж болно. Хамгийн гол нь бүжиг гэдэг хэт их хүч хөдөлмөр гаргалгүй, аз жаргалтайгаар хийж болох, гоё спорт шүү дээ. Хэрвээ бүжгийн дугуйланд явах боломжгүй бол гэртээ ганцаараа эсвэл хүүхэдтэйгээ хамт байхдаа дуртай дуугаа чанга тавиад хүссэнээрээ чөлөөтэй бүжиглэж байж болно шүү дээ.


Эрүүл мэндийн хувьд:
- Өглөө оройдоо эрт хооллож бай
- Ус сайн уу
- Амттангаа эрүүлжүүл.
 Чипс, бялуу, чихэр, жигнэмэг зэрэг эрүүл бус амттангаас татгалзаж хар шоколад, хатаасан жимс, самар гэх мэтээр орлуулаарай. 
- Аяганыхаа хэмжээг багасга. Багадаа бид нэг будаатай аяга хоол идээд яг л болчихдог байсан даа. Харин одоо тэрнээс 2, 3 дахин том хэмжээтэй аягаар нэг идээд ч цадахаа байсан байна. Мэдээж ходоодны маань хэмжээ багынхыг бодвол арай томорсон ч гэлээ хэтэрхий том болгоод байж болохгүй шүү дээ. Хэдий чинээ том аягаар иднэ төдий чинээ хоолны дуршил чинь нэмэгдэж, өлсөөгүй хэрнээ л юм идмээр санагдаад байдаг болно. 
- Хоолоо удаан ид. Хурдан иддэг хүн удаан иддэг хүнээс хамаагүй их иддэг. Аргагүй шүү дээ, сэтгэл нь цадаагүй байгаа хэрэг. Тиймээс хоолоо удаан зажилж идвэл сэтгэлээрээ ч биеэрээ ч цадаж, хоолны шингэцээ ч сайжруулчихна. Нэг хоолыг идэхэд дунджаар 20 минут зарцуулах нь дундаж, зөв хугацаа шүү.
За ингээд дээрх зүйлсийг өдөр тутмын энгийн хэвшил болгосноор илүүдэл жинтэй болж таргалахгүй, хоолны дуршилгүй болж турах магадлал багасч, ходоод гэдэсний өвчнөөс ч урьдчилан сэргийлж чадна шүү.
/их сурвалж Гоолингоо/
Харилцах утас:  9831-6851
(+82)-2-3496-9782   010-3003-1568
Мэйл : mn@idhospital.com
манай нүүр хуудас: http://mn.idhospital.com/
манай блог хуудас: http://idhospitalmn.blogspot.kr/




Comments