нүдний давтан мэс засал , davtan davhraa

Нүдний давтан мэс засал


Буруу хийсэн шалтгааныг олж тогтоож
Мэс заслын бүтэлгүйтлээс үүссэн асуудлыг шийднэ!


Нүдний давтан мэс засал гэдэг нь?


Давхраа хийлгэх мэс засал хийлгэсэн боловч буруу хийснээс болж сэтгэлээр шаналах хүмүүс цөөнгүй байдаг. Давхраа нь задарсан, давхраа далий, хэт хиймэл болсон гэх мэт давтан мэс заслын шалтгаанууд олон янз байдаг. Давтан мэс засал хийхэд ахин алдаа гаргахгүй байх үүднээс анхны мэс заслын алдааг олж хайн дүгнэлт хийх, мөн тохирох мэс заслын аргыг зөв сонгох нь чухал байдаг. Ялангуяа анх хийлгэхэд гэмтсэн эд эсийг ахин засах нь амаргүй тул нүдний давтан мэс засал хийлгэх эмнэлгээ зөв сонгож, ур чадвартай туршлагатай эмчид хандах нь зайлшгүй чухал юм.

Давхрааны давтан мэс засал хийх шаардлагатай тохиолдлууд
Давхрааны зураас задарсан бол
Даврхааны зураас бага багаар задарсан тохиолдолд ихэвчлэн зүсэлгүй аргаар засдаг.

Давхраа хэт нимгэн бас доор байвал
Давхрааны зураас хэт доор бол нууц давхраанд гар хүрэхгүй дээрээс нь шинэ зураас үүсгэн засдаг.

Давхраа хэт өргөн, зузаан сорви ихтэй бол
Давхрааны зураасыг хэт том гаргаж хийсэн, эсвэл шаардлагагүй өөх ихтэй үед хийдэг. Дахин мэс засал хийхдээ давхрааг хэвийн хэмжээтэй болгож, зохих хэмжээгээр сорви болон өөхийг арилгана. 

Баруун зүүн нүдний давхраа хоёр өөр  хийгдсэн бол
Давхрааны зураас дээр доор эсвэл нэг талын давхраа задарсан тохиолдолд зөвхөн нэг талд нь бус хоёр талын давхраанд хоёуланд нь давтан мэс засал хийж хэлбэрийг засна. 

 Нүдэндээ зохиогүй, төрөлхийн мэт бус давхраатай бол
Давхрааны зураас нь хэвийн хэрнээ өөрийнх нь нүүрэнд зохиогүй тохиолдолд давтан мэс заслаар төрөлхийн мэт өөрийн царайнд тохирох давхрааг хийж өгдөг.
Нүдний ухархайнд сорви үлдсэн бол
Өмнө хийсэн нүдийг урагш сэтлэх мэс заслын сорви үлдсэн бол давтан мэс засал хийж сорвийг янзалж өгдөг.

Нүдний давтан мэс засал хийлгэх боломжтойцаг ба нөхцөл байдал


 1.Өмнөх мэс засал хийснээс 6 сар орчим хугацаа өнгөрч байж бодитой дүгнэлт хийх боломжтой болдог тул мэс засал хийлгэснээс хойш 6 сар өнгөрсөн байх шаардлагатай.
2.Сорви нь хатаж эдгэрээгүй зөөлөн байх ба тэр хэсэг нь улайлттай бол улайлтай хэсгийг алга болсон үед хийлгэх нь тохиромжтой.
3.Үрэвсэл үүссэн үед үрэвсэл бүрэн гүйцэд намжсаны дараа хийх боломжтой.
4.Нөхцөл байдлаас хамаарч 1 жил өнгөрсний дараа хийх боломжтой тохиолдол ч бас байдаг.

Мэс заслын талаарх мэдээлэл

 ü Мэс заслын цаг: 1цаг
ü Мэдээ алдуулах арга: хэсэг хугацаанд унтуулах тариа
ü Эмнэлэгт хэвтэх: шаардлагагүй
ü Оёдол авах хугацаа: ойролцоогоор 5~7 хоног
ü Эдгэх явц: 7 хоногийн дараа энгийн амьдралдаа орох боломжтой

 *Мэс заслын дараа цус алдалт, халдвар, үрэвсэл үүсэх зэрэг үүсэх магадлалтай бөгөөд шинж тэмдэг нь тухайн хүнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг гэдгийг анхаараарай.



Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 
Харилцах утас:  9831-6851 
(+82)-2-3496-9782  010-3003-1568 
Мэйл: mn@idhospital.com  
wechat : mn_idhospital
viber : +821030031568

Comments