2014년 8월 27일 수요일

“АЙ-ДИ" эмнэлгийн 9 сарын амралтын хуваарь


“АЙ-ДИ” ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЭГ

2014 ОНЫ УРГАЦЫН БАЯР




Солонгос орон, Солонгосын ард түмэн сарны тооллоороо Чусок (추석), "Ургацын баяр" - аа угтах өдрөө тэсэн ядан хүлээсээр, мөн дутуу ажлаа гүйцээх гээд л завгүй.  Жил бүр Солонгос орон намар ёсдүгээр сард Чусог (추석), "Ургацын баяр" - аа өргөн тэмдэглэдэг. Хэдэн мянган жилийн өмнөөс Солонгос үндэстэнүүд "Ургацын баяр" манайхны хэлдгээр  Чусок (추석) - ыг хамгийн том баярын нэг болгон єргєн тэмдэглэж иржээ.

Солонгосчууд намрын улирал эхэлж, хамаг тариа будаа, жимс, жимсгэн гүйцэн боловсрох үед ургацаа хураан даршилж, өвлийн хүнсээ базааж, амрах завгүй их ажилладаг аж. Ингэж жилийн хүнсээ базаасны дараа "Ургацын баяраа" тэмдэглэдэг байна. Энэ баяраар шинэ ургацынхаа дээж бүрээр хоол хүнсээ базааж, өөрийн төрсөн нутаг руугаа настан бууралууддаа мөргөхөөр явдаг бөгөөд нас барсан євєг дээдсийнхээ шарил дээр очин хvндэтгэн мєргєн ёслодог ажээ.

Энэ нь гэр бvлvvд бие биетэйгээ нягт холбоотой байж, євєг дээдэс нь мєн єдєр тутмынх нь амьдралаар хойч vр удамтайгаа хамт байгаа гэдгийг илэрхийлдэг ёслол хэмээн үздэг байна. Мөн өвєг дээдсээ хvндлэх дурсгалын ширээ засахаас гадна Чусокын гол хоол болох сунг - пён буюу цагаан будааны торт (rice cake) бэлтгэдэг аж. Уламжлал болгон тэмдэглэн ирсэн "Ургацын баяр" - аараа Солонгос ард түмэн 3 єдєр амардаг билээ.

"Ургацын баяр" - ынхаа өдрүүдэд хот суурин газрын нийт хүн амын хагас нь төрсөн нутагтаа очдог учраас "Үндэстний их нүүдэл" гэж ч нэрлэдэг байна. Том хотуудад амьдардаг ихэнхи хүмүүс хөдөө байгаа аав ээж, төрөл садныхандаа зочлохоор зэрэг хөдлөдөг учраас ургацын баярын үеээр зам маш их бөглөрдөг. Гэвч  Солонгосчуудын ихэнх нь хэцүү байсан ч төрсөн нутаг руугаа явдаг. Яагаад гэвэл эцэг эх болон гэр бүлээрээ баяраа тэмдэглэн өнгөрөөхийг хүсдэг учраас тэр юм.

Энэ баярын ихэнх хугацааг замд явж єнгєрvvлдэг гэхэд хялсдахгүй. Автобус, онгоцны буудлууд хөл, хөдөлгөөн ихэсч, замын хөдөлгөөний түгжирлээс болж хурдны автобусны явах цагт ч өөрчлөлт орж хvлээх зорчигчид ч ихэсдэг. Солонгос ард түмний хамгийн авууштай тал нь үндэснийхээ ёс жаягаа хvндлэн дагаж, өвөг дээдсээ ч хүндлэх, заншилаа умартахгүй хадаглан сахиж явдаг, өөрийн үндэснийхээ түүх, соёлыг хэзээ ч юугаарч сольж өөрчилдөггүй тууштай, үнэнч ард түмэн юм байна.




Харилцах утас: (+82)-2-3496-9782 (Монгол хэлний орчуулагч)
(+976)-9831-6851

Мэйл : mn@idhospital.com
http://mn.idhospital.com/
https://www.facebook.com/solongosgoosaihniiemneleg
https://www.youtube.com/channel/UCnx-cyqQC52fosHmyTN5XFA


기여자

블로그 보관함