Posts

Showing posts from May 26, 2017

Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл

Image
Алхана гэдэг бидний бүгдийнх нь хийж чадах хамгийн амархан, авьяас эвсэл хоёрын алийг нь ч шаарддаггүй дасгал мөн. Биеийн тамирт “ясны” дургүй хүн ч үүнээс таашаал авч чадна. Фитнесс, йогийн алинаар нь ч хичээллэдэггүй “модон” биетэй хүн ч алхахыг бол яаж ийгээд чадна. Тэгэхээр хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй энэ “хямд” дасгалын ач тус нь харин хэр “үнэтэй” вэ? Үнэлж баршгүй их гэвэл зохино. Нэг хөлөө нөгөөгийнхөө урд тавиад, марш! Нэгээс эхлээд 10 хүртэлх наад захын ач холбогдлыг нь тайлбарлаад өгье. Алхаж байгаа хүний биед ямар үйл явц өрнөдөг вэ? Зүгээр л нэг газраас нөгөө хүртэл жолоо барих, автобусанд суух биш алхахыг сонгосныхоо хүчинд хэн нэгэн өөртөө ямар их тус хүргэдэг вэ? 1. Алхаж байгаа хүний өөх шатна Хүний бие гэдэг яг л хоёр “банк”-тай машин гэсэн үг. Эхний банкинд өөхлөг эдүүд байдаг бол, хоёр дахь банкинд нүүрс ус бий. Алхах, сэлэх, йог хийх гэх мэт бага эрчимт дасгалуудаар хичээллэх үед бидний бие энерги үйлдвэрлэлдээ өөхлөг эдийг ашигладаг. Эсрэгээрээ, суниа