Posts

Showing posts from January 23, 2020

Корона вирусийн халдвар нэг өдөрт 200хүнээр ихсэж нас барсан хүний тоо 17 хүрчээ.

Image
Хятад улсад дэгдээд байгаа корона вирусийн халдвар 1 өдөрт 200хүнээр ихсэж нас барсан хүний тоо ч бас нэмэгдсэн байна. Зөвхөн АЗИ д биш Америк д хүртэл халдвар авсан иргэн илэрсэн мэдээ байна. Хятадын эрүүл мэндийн яамнаас 23ны байдлаар халдвар авсан хүний тоо 549 хүрч өдөрт 200 хүнээр нэмэгдсэн байна. Нас барьсан хүний тоо 17 хүн болжээ. Халдвар авсан иргэдийн 444нь Үхан хот орчмын иргэд бөгөөд нас барьсан 17 хүн ч бас энэ орчмийн иргэд байсан байна. Өнөөдрийн байдлаар хятадын Үхан хот нийтийн тээврээ хүртэл түр хугацаагаар зогсоогоод байна. Тархалт нь ойр орчмын бусад хотууд байсан бол одоо хятад орны нийт нутаг дэвсгэрт тархсан гэж үзэж болохоор болоод байна. Хятадын Үхан хот д аялаад ирсэн Америк залуу энэ хүү вирусийн халдвар авсан байна. Солонгос улс д халдвар авсан байх магадлалтай 16хүн байгаа бөгөөд эдгээр иргэдийг тусгаарлан 24 цагаар хянаж байгаагаа Солонгосын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Мөн хятад орноос Солонгост ирж байгаа иргэдийн хяналтыг