Posts

Showing posts from February 1, 2020

Залуухан харагдах нууцыг танд хуваалцъя

Image
Сайн байна уу эрхэм уншигчид аа✋ Дэлхийн дулаарлаас болж байгаль цаг агаар улам л огцом өөрчлөгддөг боллоо. Энэ нь бидний өдөр тутмын амьдралд саад учруулах үе ч байдаг. Цаг агаарын тогтвортой бус байдал болон өдөр тутмын стерээс ажлын ачаалал зэргээс  бидний арьс маш их гэмтэж,  хуурайшиж, залуу сайхан байдлаа улам л алдсаар байгаа нь эмэгтэйчүүд бидний хувьд маш том асуудал билээ. Өнөөдрийн завгүй нийгмийн амьдралд бид тэр болгон арьсандаа гүнзгий анхаарал тавих боломжгүй байдаг. Үүнээсээ болж нэг л мэдэхэд зовхи унжиж, үрчлээс бөөн бөөнөөрөө үүсэж, нөсөө толбо нэмэгдэж, залуу сайхан төрх минь нэг л мэдэхэд биднийг орхин одох өдөр ирдэг . Энэ нь хэдий байгалийн жам хэдий ч залуу сайхан харагдаж, арван наймт шигээ гялалзаж явахыг хүсэхгүй хэн байх билээ дээ. Та арван наймтай үеийнх шигээ толигор, чанга, уян хатан арьсаа санаж үгүйлж байна уу . Тийм бол та анхаарлаа нааш нь сайн хандуулаарай. Би өнөөдөр танд залуу сайхан төрхөө эргүүлж олж авах нууцыг танилцуулах