Posts

Showing posts from May 15, 2017

Гоо сайхны мэс заслын дараах гажиг яагаад үүсдэг вэ?

Image
Гоо сайхны мэс заслын дараах гажиг яагаад үүсдэг вэ?  Гоо сайхны мэс засал нь тодорхой хэмжээний эрсдэлийг дагуулж байдаг. Гэхдээ энэ эрсдэл нь ямар орчинд, хэнээр, хэрхэн бэлдэж хийлгэж байгаагаас хамаараад танд ирэх эрсдэл буурах уу? ихсэх үү гэдэг нь хамаардаг байна. Тиймээс та гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн бол үүсэж болох энэ хүү эрсдэлийг өөрөөсөө зайлуулах, эрсдэл үүсэж болох магадлалыг багасгах боломжтой ба хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө бэлдлээ. 1.       Стандарт хангаагүй орчинд мэс засал хийлгэх Гоо сайхны мэс засал таны эд эрхтэнг өөрчлөн шинэ дүр төрх бий болгох, таны нүүрний харьцааг зөв болгох зэрэг зорилгоор хийгддэг учир ихэнх мэс засал тодорхой хэмжээний зүсэлт хийх хэрэгтэй болдог. Мөн ясны мэс засал хийж байгаа тохиолдолд бүтэн биеийн мэдээ алдуулалт хийх хэрэгтэй бөгөөд энэ үед үүсэж болох эрсдэлд бэлэн байх шаардлагатай байдаг. Тиймээс та мэс засал хийлгэх гэж байгаа эмнэлгийнхээ мэс заслын өрөө дараах зүйлсээр хангагдсан