Posts

Showing posts from October 21, 2014

LET ME IN хо еэ инь “түүний шинэ амьдралын 3дахь жил”

LET ME IN   хо еэ инь   “т үү ний шинэ амьдралын 3 дахь жил” хо еэ инь ажил хийдэг эгч болон өвчтэй дүүтэйгээ амьдарч байсан юм. Эрэгтэй дүү нь тарихний саажилтын 1р төвшинтэй ба бараг л хараагүй болсон юм. “гаж төрх”зэргээсээ болоод дүүгээ илүү их халамжилдаг байсан. Багаасаа өвчтэй дүүгийнхээ төлөө сайн дурын тусламжийн ажил хийх мөрөөдөлтэй байсан учир дээд сургуулийн нийгмийн халамжийн ангид элсэн орсон юм. Царайнаасаа болж дэндүү их сэтгэлийн дарамттай байдаг байсан хо еэ инь нь 1р курсд байхдаа LET ME IN2 д бүртгүүлсэн юм. Өвчтэй дүү болон өөрийнхөн царай бүх амьдрал нь олон нийтэд дэлгэгдэхэд дэндүү дургүй байсан боловч  сонгогдчих юм бол ядаж царайнаасаа болж зовохоо болин гэж бодоод энэ нэвтрүүлэгт хандсан юмаа. Тэгээд  нэвтрүүлгийн оролцогчоор сонгогдсон юм.  Мэс засал хийлгэхээс айгаагүй ч дэндүү их өвдсөн. Гажиг засах мэс заслын дараа хэвтэж унтахаар амьсгалах хэцүү байсан учир нэг сарын турш суугаагаараа унтдаг байснаас болж сүүлдээ бөгс мэдээгүй болсон. LET ME