Posts

Showing posts from June, 2018

Мэс заслыг буруу хийснээс шалтгаалан үр дүн ч тэс өөр байх боломжтой

Image
Оюутан А 23 настай. Тэрээр бага байхаасаа дөрвөлжин эрүүнээсээ санаа зовдог байсан. Урт гар хөлтэй харьцуулахад нүүр нт хавтгай дөрвөлжин байдал нь байнга хүмүүсийн анхааралд өртөж байлаа. Нэгэн өдөр ТВ программаар эрүүний гажиг засах мэс заслаар тэс өөр хүн болсон М бүсгүйг хараад мэс засал хийлгэхээр шийдсэн. Эрүүний гажиг засах мэс засал нь олон олон одуудын өөрчлөлтийн нөлөөгөөр энгийн нэг гадаад төрх засах мэс засал гэсэн ойлголт авсан хүмүүс цөөнгүй байдаг. Харин эрүүний гажиг засах мэс засал нь эсрэгээрээ шүд болон шүдний зуултад суурьлан буруу зуултыг засах зорилгоор хийгддэг ба , А охин шиг дөрвөлжин эрүүндээ санаа зовдог үйлчлүүлэгчийн хувьд нүүрний хэлбэр засах мэс заслаар нарийхан жижигхэн төрхтэй болох боломжтой. Эрүүний гажиг засах мэс засал болон нүүрний хэлбэр засах мэс засал нь хоорондоо мэс заслын арга болон мэс заслын дараах үр дүн нь тэс өөр учир өөрт тохирох мэс заслын талаарх зөвлөгөөг зөв авах хэрэгтэй. Эүүний гажиг засах мэс засал нь дээд болон доод эрүүний