Posts

Showing posts from August 23, 2016

Хүүхдүүд яагаад 9 цагаас өмнө унтах ёстой вэ?

Image
Хүүхдүүд яагаад 9 цагаас өмнө унтах ёстой вэ? Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт унтуулахыг хүсдэг ч төдийлөн санаснаар нь болдоггүй. Технологийн эрин зуун бидний өдөр тутмын зуршилд аажмаар нөлөөлж нэг үеэ бодвол хүүхдүүд орой унтах хандлагатай болсоор байна. Гэхдээ нөхцөл байдал ямар ч байсан бай хамаагүй хүүхдүүд эрт унтах ёстой бөгөөд яагаад гэдгийг бид танд тайлбарлаж өгье . Биеийн өсөлт хөгжил хүүхдийг унтаж байх үед л явагддаг ба ойролцоогоор оройн 12 цаг 30 минутанд өсөлтийн даавар хамгийн ихээр ялгардаг байна. Хүүхэд оройтож унтсанаар өсөлтийн дааврын ялгаралтын хэмжээг бууруулж өндөр болж чадахгүй байх магадлалтай. Мөн судалгаагаар хангалттай унтаж амардаг хүүхдүүд анхаарал төвлөрөлт, бүтээмж илүү сайтай, сургууль дээр үзсэн хичээлээ илүү сайн ойлгодог болохыг баталсан байна. Түүнчлэн бага наснаасаа унтах зөв дадлыг хэвшүүлсэнээр том болоод Алцгеймер өвчнөөр өвдөх нь бага байдаг байна. Тус өвчнөөр өвчилсөн тохиолдолд үүнийг удаашруулах арга замууд нь унтаж амрах мөн д