Posts

Showing posts from October 25, 2016

Үрчлээний тухай сонирхолтой баримтууд

Image
Үрчлээний тухай сонирхолтой баримтууд Ямар ч эмэгтэй үргэлжийн залуу байхыг мөрөөддөг, тиймээс нүүр үрчлээтэж эхлэхээр, машид гутардаг. Харамсалтай нь, хөгшрөх явцыг зогсоох аргагүй, энэ нь мөн л үрчлээ тогтоно гэсэн үг. Эмэгтэйчүүд 25 наснаас хойш эхний үрчлээг анзаарч эхэлдэг, ингэснээр ямар ч хамаагүй аргаар болов түүнээс салахаар мэрийдэг. Хэд хэдэн сонирхолтой баримт байдаг бөгөөд үүнийг мэдсэнээр чи үрчлээнд хандах хандлагаа өөрчилж, тэр ч байтугай үрчлээ үүсэхээс сэргийлж чадна. Байнга инээмсэглэж бай: Инээмсэглэх үед ердөө 17 булчин, харин нүүрээ үрчийлгэхэд 40 гаруй булчин ажилладаг. Үүнтэй холбогдон инээмсэглэдэг хүмүүс уруу царайтнуудыг бодвол хавьгүй сүүлд үрчлээтдэгийг эрдэмтэд нотложээ. • Ахиухан ус уу:  Яваандаа бидний биед маш их хортой бодис хуримтлагдаж, эдгээр нь арьсанд сөргөөр нөлөөлдөг байна. Хорт бодисоос салахын тулд ердөө л усны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. • Дээшээ харж унт: Хэрвээ унтаж байхдаа хүн нүүрэн талаараа дэр