43тай Шакира, 50тай Женнифер Лопез хоёрын тоглолт
Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аваргыг тодруулах “Super Bowl -2020 ” тоглолт өчигдөр буюу 2-р сарын 3-нд болж өнгөрсөн. Уламжлал ёсоор тус тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр алдартай дуучид үзэгчдэд тоглолт үзүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Латин Америк дуучид болох Шакира (Shakira), Женнифер Лопез (Jennifer Lopez) нар сүүлийн хэдэн жилд байгаагүй эрч хүчтэй үзүүлбэрийг үзүүлжээ. 43 настай Шакира ямар ч залуу оддоос дутахгүй эрч хүчтэй харагдсан нь үзэгчдийг хөлбөмбөгийн тоглолтоос ч илүү хөөргөж чадсан гэхэд болно. Шакира дан ганц өөрийн дуу хөгжим гэлтгүй Араб, Испани аялгууг өөрийн тоглолтондоо оруулж өгсөн нь тун өвөрмөц болсоныг хэн хүнгүй магтаж байсан юм. Харин өдгөө 50 настай Женнифер Шакирагаас дутахааргүй дуулж, бүжиглэж байгааг харсан хүн бүр алмайрсан гэхэд буруудахгүй биз. Тэд хамтран ердөө 12 минутын дотор 20 дуу дуулж чадсаныг үзсэн хүмүүс ёстой "бут авлаа" өөр үг хэлэх аргагүй болсон юм.