Posts

Showing posts from May 3, 2017

нүдний давтан мэс засал , davtan davhraa

Image
Нүдний давтан мэс засал Буруу хийсэн шалтгааныг олж тогтоож Мэс заслын бүтэлгүйтлээс үүссэн асуудлыг шийднэ! Нүдний давтан мэс засал гэдэг нь? Давхраа хийлгэх мэс засал хийлгэсэн боловч буруу хийснээс болж сэтгэлээр шаналах хүмүүс цөөнгүй байдаг . Давхраа нь задарсан, давхраа далий, хэт хиймэл болсон гэх мэт давтан мэс заслын шалтгаанууд олон янз байдаг. Давтан мэс засал хийхэд ахин алдаа гаргахгүй байх үүднээс анхны мэс заслын алдааг олж хайн дүгнэлт хийх, мөн тохирох мэс заслын аргыг зөв сонгох нь чухал байдаг. Ялангуяа анх хийлгэхэд гэмтсэн эд эсийг ахин засах нь амаргүй тул нүдний давтан мэс засал хийлгэх эмнэлгээ зөв сонгож, ур чадвартай туршлагатай эмчид хандах нь зайлшгүй чухал юм. Давхрааны давтан мэс засал хийх шаардлагатай тохиолдлууд Давхрааны зураас задарсан бол Даврхааны зураас бага багаар задарсан тохиолдолд ихэвчлэн зүсэлгүй аргаар засдаг. Давхраа хэт нимгэн бас доор байвал Давхрааны зураас хэт доор бол нууц давхраанд гар хүрэхг