Posts

Showing posts from June 1, 2017

Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс засал

Image
Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс засал гэдэг нь?   Нүд нээх булчин сулрахад зовхи нүд рүү унжиж, нүд ядрангуй нойрмог мэт харагддаг. Энэ нь нүдийг нээхэд оролцдог булчингийн хүч суларсантай холбоотой ба нүд нээх булчин чангалах мэс засал хийн нүдийг тод, цовоо сэргэлэн болгох шаардлагатай. Нүд нээх булчин чангалах мэс заслаар нүдний гүнд байрлах булчин чангалдаг тул маш нарийн, нямбай ажиллагаа шаардлагатай чухал мэс засал юм.  Нүд нээх булчин сулрах гэдэг нь ? Нүдний зовхийг өргөж өгдөг булчингийн хүч суларснаар зовхи унжин хөмсөг, духаараа харж эхлэх үзэгдлийг хэлнэ. Нүдийг нээхэд нүдний хүүхэн хараа 80~90% харагдаж байвал хэвийн гэж үзэх ба  нүдний булчин суларсан үед нүдний хүүхэн хараа халхлагдаж, нойрмог ядрангуй харагддаг. Ийм тохиолдолд нүд нээдэг булчинг чангалж нүдийг тод томруун харагдахуйц болгох хэрэгтэй.   Нүдний булчингийн сулрал удаан үргэлжилбэл • Духаараа харснаас болж духны үрчлээ ихэснэ • Нүдний хэмжээ аажмаар өөрчлөгдөж том жижиг