Posts

Showing posts from March 24, 2016

Жин хасахаасаа илүү барих нь хэцүү байдаг. Яаж барих талаар сонирхоод үзээрэй охидоо

Image
“Яаж жингээ хасах вэ?, Яаж хуучин шигээ сайхан биетэй болох вэ?, Ядаж 3кг нэмчих юм сан” гээд л өдөр шөнөгүй бодож суухгүй байхын тулд бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь амьдралын зөв хэмнэл, дадалтай байх юм. Аливаа юмыг эвдэрсэн хойно нь засах гэж суух биш үргэлж анхаарал тавьж, арчилж, тодрдож байх нь зөв шүү дээ. Биеийн галбираа ч мөн адил таргалж эвдэрсэн хойно нь засах гэж зовох биш эхнээс нь л анхаарал тавьж байх нь чухал. Тэгэхийн тулд бид ямар дадалтай болох хэрэгтэй вэ гэвэл: Дасгал хөдөлгөөний хувьд: Илүүдэл жинтэй болох, өвчин ороох олон шалтгаан дунд томоохон байр суурьтай нь нэг байрлалаараа удаан суух, хөдөлгөөний дутагдалтай байх юм. Энэ нь чиний ажлын онцлог, амьдралын хэв маягаас шууд хамааралтай. Суугаа ажилтай гээд суугаад л, гэртээ амарч байна гээд зурагтныхаа өмнө тухлаад л байвал эрүүл мэндийн асуудлууд чамаас салахгүй эсвэл нэг өдөр “пүн” гээд гараад ирнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд... Гадаа гар Өдрийн цагийг 3 хуваагаад ажил, гэр, гад