2015년 8월 7일 금요일

nuur tatah- нүүрний арьс татах




АЙ-ДИ ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ

V3 ЛИПТИНГ


Та бүхэндээ АЙ-ДИ эмнэлгээс анх гаргасан V3 липтингийн талаар товчхон мэдээлэл хүргье.

V3 липтинг?

Монголчуудын дунд сүүлийн үед “Алтан утас” гэж яригдах болсон нүүрний арьсыг татах, арьсыг толигор өнгөлөг болгох үйлчилгээтэй утастай төстэй боловч АЙ-ДИ эмнэлгээс анх гаргасан V3 липтинг /коллегентэй утас/ нь Америкаас оруулж ирсэн утсыг хэрэглэдэг. Нас ахиад ирэхээр хүн бүрд тохиолддог эрүүний арьс, хацрын унжсан арьс, гүн үрчлээс зэргийг арилгахад илүү үр дүнтэй арга юм. Энгийн нүүр таталтаас ялгаатай тал нь арьс/татах/, өөх/хайлуулах/, булчин/суллах/г нэгэн зэрэг үйлчилгээгээр нүүрний арьсыг чанга толигор болгож өгдөг байна.
//


V3 липтинг нь эрүүний ясыг багасгалгүйгээр V хэлбэрт оруулах боломжтой. Өмнө нь нүүрний арьс татахад зөвхөн арьсыг татан унжсан хацрын арьс, давхар эрүүг арилгахад үр дүн өгдөггүй байсан/Дээрх зураг дээр зүүн хэсэг/. Харин V3 липтинг хийж эхэлснээр (арьс-татах, өөх-хайлуулах, булчин-суллах) нүүрийг V хэлбэртэй болгон өөрчлөх боломжтой болсон юм. /Дээрх зураг дээр баруун хэсэг/.
V3 липтинг, давуу тал?
-         Эрүүний яснаас багасгалгүйгээр V хэлбэрт оруулах
-         Өөх, булчин, арьсны асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэж өгнө.
-         Мэс заслын дараа шууд үр дүнг харах боломжтой.
-         Цаг хугацаа өнгөрөх тусам арьс чангарна.
-         Сорви, өвдөлтөнд санаа зоволгүйгээр хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой.
V3 липтинг, сул тал?
-         V3 липтинг үйлчлэх хугацаа нь 2-5 жил орчим. Хүн бүрийн арьсны онцлогоос шалтгаалаад үйлчлэх хугацаа нь өөр өөр байдаг.
V3 липтинг мэс заслын явц?
1шат: Эмчийн зөвлөгөө. Мэс заслын өмнөх нарийн шинжилгээнүүд, гоо сайхны мэргэжлийн туршлагатай эмч нараас зөвлөгөө авах боломжтой.



2шат:Мэс засал. Өвчтөний нүүр
царайнд тохируулан нүүрний өөхийг лазерийн тусламжтайгаар хайлуулан, хайлуулсан өөхийг авсны дараа нүүрэнд чихний урд хэсэг болон дээд хэсгээс нүүрэнд утсыг /V3/ суулгаж өгдөг.





3шат:Мэс заслын дараах арчилгаа.


Мэс заслын талаарх товч мэдээлэл:
*Мэс заслын үргэлжлэх цаг: 30мин-1цаг
*Мэдээ алдуулалт: Унтуулах
*Эмнэлэгт хэвтэх: шаардлагагүй
*Оёдол авах: шаардлагагүй
*Хэвийн байдалд орох хугацаа: 1-2 хоногийн дараа хэвийн амьдралд орох боломжтой.
V3 липтинг ҮНЭ: 4,500,000вон   / та 20% хөнгөлөлт авах боломжтой /

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Харилцах утас:  9831-6851

(+82)-2-3496-9782   010-3003-1568

Мэйл : mn@idhospital.com

Мэйл: id.hospitol@yahoo.com





기여자

블로그 보관함