2017년 7월 11일 화요일

50 гаруй төрлийн шинжилгээ авдаг АЙ ДИ нэгдсэн шинжилгээний давуу тал

Мэс заслын өмнө 50 гаруй төрлийн шинжилгээ авдаг бөгөөд Солонгос улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг

Ай Ди эмнэлэг “ улсын гэрчилгээтэй нэгдсэн шинжилгээ гэж юу вэ?
Ай Ди эмнэлэг нь гажиг засах мэс засал, нүүрний хэлбэр өөрчлөх мэс засал хийх хүсэлтэй хүмүүс 50 гаруй  төрлийн шинжилгээ авч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж өвчин байгаа эсэхийг шалгадаг гоо сайхны нэгдсэн шинжилгээ юм.




Ай Ди эмнэлгийн нэгдсэн шинжилгээний давуу тал
1.Их сургуулийн стандарт хангасан мэргэжлийн нэгдсэн шинжилгээ
2.Суурь шинжилгээнээс нарийн шинжилгээ хүртэл
3.Аюулгүй мэс заслын бэлтгэлээс нэгдсэн шинжилгээ хүртэл цогцоор нь шийдвэрлэнэ.
4.Орчин үеийн тоног төхөөрөмж, чадварлаг ажилчдын тусламжтайгаар хурдан бөгөөд шинжилгээний баталгаат хариу


 Яагаад гоо сайхны мэс заслын өмнө нэгдсэн шинжилгээ хийх хэрэгтэй вэ?

Бүтэн биеийн мэдээ алдуулалттай эсвэл харьцангуй удаан үргэлжлэх гоо сайхны мэс засал хийх тохиолдолд зүрх болон уушиг, элэгний үйл ажиллагаа, даралт зэрэг биеийн эрүүл мэндийг нэгд нэгэнгүй шалгаснаар аюулгүй мэс засал хийх боломжтой болдог.


Хэрэв шинжилгээ хийлгүйгээр мэс засал хийхээр бол алдаа гарах том эрсдэл дагуулж байгаатай адилхан учир заавал нэгдсэн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. 
 Их сургуулийн эмнэлэгт мэс заслын өмнө үйлчлүүлэгчийн эрүү мэндийн байдлыг нарийвчлан шинжилдэгтай адил аюулгүй мэс хүсч байгаа л бол гоо сайхны мэс заслын өмнө ч гэсэн нэгдсэн шинжилгээг хийх хэрэгтэй !

Харилцах утас:  

9831-6851 (08:30~18:00цаг )
(+82)-2-3496-9782  010-3003-1568
Хэрэв та Viber , kakao talk , line хэрэглэдэг бол
01030031568 дугаар хадгалахад болно. .
wechat : idhospital_mn
» Мэйл : mn@idhospital.com 
» Вэб сайт : http://mn.idhospital.com/
» Фэйс бүүк : https://www.facebook.com/solongosgoosaihniiemneleg




МОНГОЛ ЗАЛУУЧУУД ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖУУД



АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФҮЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ







Фүлбрайт Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг олон улсын солилцооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь АНУ-ын ард түмэн болон бусад орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, хөгжүүлэх явдал. Фүлбрайт Хөтөлбөр анх 1994 онд Монголд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүст сурч, багшилж, судалгаа хийх боломж олгодог юм.
Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагаа нь үндсэн 4 төрлийн тэтгэлэг олгодог. Эдгээр тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор ороод үзэх боломжтой.

Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь тэтгэлэгүүд-
Англи хэлтэй хүнд эдгээр мэдээлэл хангалттай ойлгомжтой тул би энд эдгээрийн талаар дэлгэрүүлж бичсэнгүй. Харин би олонх оюутан залуусын сонирхдог Фүлбрайт Гадаад Оюутны Хөтөлбөр буюу мастерын тэтгэлгийн талаар өөрийн туршлагаас хуваалцахаар доорх мэдээллийг сийрүүлэв.
Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд тавигдах үндсэн шаардлага нь:
Их, дээд сургууль төгссөн, баклаврын дипломтой байх;
Англи хэлний өндөр мэдлэгтэй буюу хамгийн багадаа IBT-гийн 80 оноо, TOEFL ийн 550 оноотой байх ёстой. Cонгон шалгаруулалтыг хийхдээ аль болох өмнө нь АНУ-д суралцаж, амьдарч байгаагүй хүмүүсийг түлхүү дэмждэг хэдий ч өмнө нь АНУ-д байсан бол тэнцэхгүй гэсэн үг биш.

Энэ тэтгэлэгт хамрагдсанаар суралцаж болох мэргэжлийг дээрх холбоос дээр жагсаасан байгаа бөгөөд миний ойлголтоор ихэнх мэргэжил үүнд хамрагдсан байгаа. Өмнө нь болохоор бизнес, санхүүгээр суралцахыг хязгаарласан байсан боловч саяхнаас энэхүү жагсаалтыг улам өргөжүүлснийг анзаарав. Тэгэхээр оюутан залууст сонголт улам нээлттэй болж байна гэсэн үг. Намайг 15-тай байхад энэ шалгуур нилээн чанга байсан бөгөөд заавал 2-3 жил ажилласан ажлын туршлагатай байх ёстой гэдэг байсан нь харин сүүлийн үед байхаа больсон байна билээ.
Тэтгэлэгт хамрагдах анкет болон холбогдох материалыг Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны Олон Нийтийн Харилцааны хэлтэс хариуцан эрхэлдэг. Энэхүү тэтгэлгийг жил бүрийн 3 сарын эхээр өөрийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэдэг бөгөөд анкет авах эцсийн хугацааг тодорхой заасан байдаг. Манай Монголчууд юмыг цагийг нь тулгаж хийх дуртай юм болохоороо ихэвчлэн эцсийн мөчид хам хум өгдөг жишиг бий. Тэтгэлэгт хандах анкет ерөөсөө товч бөгөөд тодорхой хоёр нүүр хуудас бий.


Эх сурвалж: http://www.khongi.com


Харилцах утас:  

9831-6851 (08:30~18:00цаг )
(+82)-2-3496-9782  010-3003-1568
Хэрэв та Viber , kakao talk , line хэрэглэдэг бол
01030031568 дугаар хадгалахад болно. .
wechat : idhospital_mn
» Мэйл : mn@idhospital.com 
» Вэб сайт : http://mn.idhospital.com/
» Фэйс бүүк : https://www.facebook.com/solongosgoosaihniiemneleg



기여자

블로그 보관함