2018년 10월 21일 일요일

Монголын бурхан шашны их дууч , Зохиолч Дарсны агсны охин Сарангуа АЙДИ гоо сайхны эмнэлэгт зочиллоо .

Монголын бурхан шашны их дууч , Зохиолч Дарсны агсны охин Сарангуа АЙДИ гоо сайхны эмнэлэгт зочиллоо . 
Тэрээр нэгэн үед Сарантуяа , Ариунаатай эн зэрэгцэн уянгалаг сайхан дуу хоолойгоороо олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. 
Дуучин Сарангуа ардын дүү Маралгуатай хамтран дуулж эгч дүүсийн хамлтаг байгуулж явсан ба дүү Маралгуа Спайк хамтлагыг анх үүсгэн байгуулан өрх тусгаарласан.
Эгч болох дуучин Сарангуа ардын дууг поп стайлд оруулан дуулах нь тунчиг донжтой байсан бөгөөд бусдаас өөр өнгө төрхөөр дуулдаг түүнийг ард олон нь ихэд таатай хүлээж авч байсан гэлцдэг. 
Бурхан шашны магтаалын дууг ихэд донжтой уран ялгуу дуулах нь настан буурал гэлтгүй залуучууд сонсоход ч ихэд сонсоголонтой байдаг . 
Дуучин Сарангуа хаана явна , юу хийнэ ? гэсэн олон түмний түүнийг дурсан санах үгүйлэл ихэд байдаг. Харин тэрээр АЙДИ гоо сайхны эмнэлэгт хүрэлцэн ирж өөрийн гоо сайхандаа анхаарч яваагаа харууллаа .
Түүнийг 15жилийн дараа тоглолт хийнэ гэсэн яриа их байдаг бол магадгүй 15дахь жил нь энэ он ч байж болох юм . Түүний дуу хоолойг үгүйлэн санадаг олон түмэндээ сайхан дуу хоолойгоо хүргэх өдөр удахгүй байх аа гэж найдаж байна . 

АЙДИ гоо сайхны эмнэлэгт хүрэлцэн ирсэн нь бидэнд нэр төрийн хэрэг байсан бөгөөд Сарангуа таны цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь аз жаргал эрүүл энх байхыг хүсэн ерөөе . 




기여자

블로그 보관함