эрүүний гажиг засах мэс заслын өмнөх болон дараах үе шат #id goo saihnii emneleg

 АЙ-ДИ гоо сайхны эмнэлгийн мэс заслын өмнөх болон дараах үе шат



1. Захиалга, зөвлөгөө

Эмнэлэг рүү утсаар зөвлөгөөний цагийг захиалан, цаг авсан өдрөө эмнэлэг дээр хүрэлцэн ирж бүртгүүлэн эмчилгээний картыг бөглөнө. 

 
 

2. Ерөнхий шинжилгээ

Одоогийн байдлыг оношлохын тулд х-ray, 3D-CT зураг, нүүрний эгц урдаас хажуугаас авсан зураг гэх мэт ерөнхий шинжилгээнүүдийг өгнө.

 

 3. Үзлэг, онош тогтоох, зөвлөгөө

Ямар мэс засал хийлгэхээсээ шалтгаалаад хариуцсан зөвлөгчөөс зөвлөгөө аваад, мэс заслын эмчтэй өмнө хийсэн шинжилгээ болон зурган дээр тулгуурлан мэс заслын талаарх нарийн зөвлөгөөг авах болно. Үүний дараа хариуцсан зөвлөгчтэй дахин уулзаж мэс заслын өдрийг товлох болон төлбөрийн талаарх мэдээлэл авах болно.

 
 
 

4. Нарийн шинжилгээ

Мэс заслын аюулгүй байдлыг хангах үүднээс цусны шинжилгээ, элэгний үйл ажиллагаа, зүрхний бичлэг гэх мэт нарийн шинжилгээнүүдийг авах бөгөөд эрүү нүүрний гажиг засах мэс заслын хувьд шүдний хэвийг нэмэлтээр авдаг байна.

 

5. Мэс заслын төлөвлөгөө

Нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, оношлогоо, шинжилгээн дээр тулгуурлан аюулгүй, сэтгэл санаанд нийцсэн үр дүнд хүрэхийн төлөө мэс заслын өмнө хуралдан төлөвлөгөөг гаргадаг байна. 

 

6. Мэс заслын өмнөх бэлтгэл ажиллагаа

 
 

7. Мэс засал

Мэс заслын өдөр эмнэлэг дээр хүрэлцэн ирж эмнэлгээс өгсөн хувцсыг өмсөн мэс засалд орно. Бүтэн мэдээ алдуулатын дараа 2-3цаг мэс засал үргэлжлэх бөгөөд мэс заслын дараа мэдээ алдуулалтын эмч өөрийн биеэр сэртэл нь сахидаг байна.

 

8,Эмнэлэгт хэвтэх ,асаргаа сувилгаа

Эрүү нүүрний мэс засал хийлгэсэн өвчтөн мэс заслаас гарч ирэнгүүт нь  тасаг руу шилжүүлэн 2 шөнө 3 өдөр эмнэлэгт хэвтүүлдэг. Эмнэлгээс гарах өдөр х-ray зураг авахуулан эмнэлгээс гарсны дараа ямар нэгэн асуудал үүсгэхгүйн тулд хооллох, амны арчилгаа гэх зэрэг зөвлөгөөг өгдөг.

 
 

9.Эмчилгээ



10. Шүд тэгшлэх, шүдний аппарат зүүх

Мэс засал хийлгэсний 1сарын дараа тухайн өвчтөний байдлаас шалтгаалан шүдний аппаратыг 6-1жил хүртэлх хугацаанд зүүдэг.


 
 
 
 

 

 

Comments

Popular posts from this blog

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?