Бэхлэгчгүй дээд доод эрүүний мэс засал, хамрын мэс засал, өөх суулгах мэс заслын дараах - "АЙ-ДИ" эмнэлэгтэй хамт










МЭС ЗАСЛЫН ӨМНӨ

Манай гэр бүлд шаамий эрүүтэй хүн надаас өөр байхгүй..

Багадаа эрүүгээ гэмтээснээс болоод томрох тусам эрүү маань улам шаамий болсоор байлаа..Шаамий хүмүүс бүгд л надтай адил сэтгэлийн зовлонтой байдаг байх гэж бодож байна.

Хажуугаас зураг авахуулах үнэхээр дургүй байлаа. Дээр нь нүүр минь бага зэргийн далий...Зураг авах бүрт онцгүй гардаг.. Байнга л photoshop-оор зургаа янзалж..Амаа жимийгээд толинд харахаар дээд доод шүд маань ч урагш байрлалтай, иймээс амаа жимийдэггүй байсан юм. Ингэхээр эрүү арай л гайгүй санагддаг байж билээ. Гэхдээ нүүрний урт нь илүү урт харагддаг... L


МЭС ЗАСЛЫН ӨДӨР


Эхний өдөр нь мэс заслаас гарч ирээд өөрийгөө ч танихын аргагүй байсан. Мэс заслын өрөө рүү орлоо гэдэг үгийг л санаж байна, түүнээс хойш юу ч ... Нойр хүрээл сэрээд л~~ нойр хүрээл сэрээд л нэг тиймэрхүү өдөр болж өнгөрлөө...Эмч сувилагч нар хараад бусад хүмүүсийг бодоход бага хавддаг хүн байна гэж хэлж байсан. Юуны түрүүнд эрүү богино болсон явдал~~!! Их аз жаргалтай байна J


МЭС ЗАСАЛД ОРСОНООС ХОЙШ 7 ӨДРИЙН ДАРАА



Өдөр ирэх тусам өөрийн нүүр царайндаа дасан эдгэрч байгаа.. Гадуур маск зүүхгүй явсан ч болж байна J

Хавдар хурдан буулгах нэгэн арга бол салхинд их гарч алхах...Иймээс гадаа ч дулаахан өдөржин найзуудтайгаа уулзан кофе шопод өдөржингөө цагийг өнгөрүүлсэн дээ..




МЭС ЗАСАЛД ОРСОНООС ХОЙШ 14 ӨДРИЙН ДАРАА


Ойрын үед гадаа их халуун байна, аман доторх оёдлоо цэвэрхэн хурдан эдгээхийн тулд амаа их сайн зайлж байгаа шүү~^^
Өдөртөө их халуун учраас хүйтэн жин тавьж оройдоо бүлээн жин тавьж байгаа...Хулууны шүүсийг санаанд орохоороо л өдөрт нэгийг ууж байгаа үр дүнг нь сайн мэдэхгүй л байна.. J
МЭС ЗАСАЛД ОРСОНООС ХОЙШ 1 САРЫН ДАРАА



“АЙ-ДИ” шүдний эмнэлэг яваад ирлээ. Эмч 3 хуруу орох зайтай болтол сайн дасгал хийгээд дараа ирээрэй гэсэн. Би ер нь жижигдүү амтай л даа..”Мэс заслын өмнө 3 хуруу ордог байсан билүү” гэсэн бодол ч төрөх шиг J


Одоо бол ямар ч хамаагүй хоол идэж болно гэсэн, Тахианы махыг ч бага багаар жижиглэн зажилдаг болсон. Хэт хатуу л биш бол бүх л хоолыг идэж чаддаг болсноор сүүлийн үед бүүр ч их аз жаргалтай болсон~^^



МЭС ЗАСАЛД ОРСОНООС ХОЙШ 3 САРЫН ДАРАА

 
Мэс заслын дараа нүүрний хэлбэр ч жижгэрэн, нүдэнд дулаахан аятайхан харагдах болсон..~^^
Нүүрээ будсан будаагүй асар их ялгаатай, аргагүй нүүрээ будахаар л сая нэг нар гарах шиг болох юм. Ккк J
Өмнө нь хажуугаас зураг авахад өөртөө итгэлгүй болоод ч тэр үү нүүрээ үсээрээ хаадаг байлаа..Тэр зуршил маань одоо ч хэвээрээ байгаад байх шиг, Мэс заслын дараа хөөрхөн болохоос гадна гол комплекс байсан эрүүний асуудлаа шийдэж өгснөөр өөртөө итгэлтэй баяр баясгалантай болсон юм.
МЭС ЗАСАЛД ОРСОНООС ХОЙШ 6 САРЫН ДАРАА

Сайн байцгаана уу? ~^^ Аль хэдийнээ 6 сар өнгөрчээ...Эрүү хэсгийн мэдээ оролт бараг бүгд орсон гэхэд болно, санаа зовох асуудалгүй, төвөгтэй зүйлгүй амар байна. Юунаас ч илүү өмнөх нүүрээ халхлан явдаг муу зуршлаасаа салан найз нөхөд маань ч хөөрхөн болсныг гайхацгаах болсон J










Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцах утас: (+82)-2-3496-9782
010-3003-1568
(+976)-9831-6851 gmobile
Мэйл :
mn.idhospital@gmail.com
Мэйл: id.hospital@yahoo.com
http://mn.idhospital.com/
http://idhospitalmn.blogspot.kr/
https://www.facebook.com/solongosgoosaihniiemneleg
https://www.youtube.com/channel/UCnx-cyqQC52fosHmyTN5XFA









Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?