ID emnelgiin mes zasliin emch~ Hamriin mes zasal+eruu nuurnii helber zasliin emch~KBS TV






 
 
 
 
 
 
 
 
 
 
 



2014оны 06сарын 04-ний өдөр Лхагва гариг 08цаг 25минут

Солонгосын KBS телевизийн өглөөний хөтөлбөрөөр “АЙ-ДИ” эмнэлгийн эмч Чонг Сынг Ил оролцсон юм. Түүний богино  ярилцалгыг толилуулъя.


 

KBS хөтлөгч: Чонг Сынг Ил мэргэжлийн эмчээс асуух зүйл их байгаа байх л даа, Жишээ нь та Х жүжигчнийг хараад юу гэж зөвлөмөөр байна? Хөөрхөн, засах зүйлгүй ийм үйлчлүүлэгч их ирдэг үү?

Чонг Сынг Ил “АЙ-ДИ” мэс заслын эмч: Х жүжигчний яг үнэндээ нэг их засаж хийлгэх зүйл байхгүй гэж хэлмээр байна. Х жүжигчин эфирээр гардгаасаа бодит амьдрал дээрээ хамаагүй жижиг, нүүрний зөв хэлбэр төрхтэй харагдаж байна л даа. Мэс засал шаардлагагүй байхад хийлгэмээр байна гээд ирдэг ийм үйлчлүүлэгчид хамгийн хэцүү үйлчлүүлэгч байдаг л даа. Ккк

Ер эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн хувьд хөөрхөн харагдах хүсэл эрмэлзэл, шунал бол дуусахгүй л дээ ккк

KBS хөтлөгч: Хийлгэх шаардлагагүй гэхэд ингэж хийж өгөөч, тэгж ч хийж өгөөч гээд гуйгаад байвал тэр үед юу гэсэн хариуг өгдөг вэ?

Чонг Сынг Ил “АЙ-ДИ” мэс заслын эмч: Иймэрхүү үйлчлүүлэгчид бүүр ч хэцүү...Ерөнхийд нь үйлчлүүлэгдийг 3 хэсэгт хуваан үзэж болох юм л даа...

1.    Х жүжигчин шиг хэн ч харсан хөөрхөн байхад зөвхөн өөрийн хүслээрээ хийлгэнэ гэдэг хүмүүс,

2.    Өөртөө итгэх итгэлгүй, өөрийхөө байгаа байдалдаа сэтгэл дундуур явдаг хүмүүс,

3.    Залуу насандаа дур булаам гоё байж багаад гоё сайхан үг их сонсон, эргэн тойрны хүмүүсээс хөөрхөн гэсэн магтаалын үг их сонсож байгаад хөгшрөлт явагдаад ирэхээр үүнд их эмзэглэж эхэлдэг хүмүүс,

Хүмүүст зөвлөгө өгөөд хийлгэх шаардлагагүй гэсэн ч гараад л өөр эмнэлгүүдээр явдаг л даа...

KBS хөтлөгч: Залуудаа гоё сайхан болоод мэс засал хийлгэлээ гэхэд нас ахих тусам хэт их хийлгэх нь жоохон сэтгэл өвдмөөр санагддаг.

Нэвтрүүлгийн оролцогч хошин шогийн жүжигчин: Эсрэгээрээ хөөрхөн хүмүүс илүү их мэс засал хийлгэдэг ш дээ ккк Үнэн биз дээ. Хөөрхөн байж улам л хөөрхөн болох гээд...ккк

Мэргэжлийн эмчийн нүдээр харахад “энэ хүн энийгээ засчихвал зүгээр” гэмээр хүн их байдаг уу? Эсвэл мэс засал хийлгэх шаардлагагүй байхад яах гэж ирсэн юм бол гэсэн хүмүүс их байдаг уу?  


Чонг Сынг Ил “АЙ-ДИ” мэс заслын эмч: Телевиз дээр ирэхэд мэс засал хийлгэх шаардлагатай хүн нэг их байхгүй юм шиг харагдаж байна л даа.. Энгийн амьдрал дээр эмнэлэг дээр ирээд зөвлөгөө аваад явж байгаа хүмүүсийг харахад мэс засалд орсоноор тодорхой хэмжээний өөрчлөлт гарч, нүүрний зөв хэлбэрээ олоход боломжтой хүн хамаагүй их л дээ...

Нэвтрүүлгийн оролцогч хошин шогийн жүжигчин: Би гоо сайхны мэс заслын эмчтэй уулзвал заавал асуумаар санагддаг нэг зүйл байдаг юм л даа... Эхнэртээ та мэс засал хийж өгсөн үү? Ккк

Чонг Сынг Ил “АЙ-ДИ” мэс заслын эмч: Манай гэр бүлийн хүн бас эмч л дээ. Манайх гурван хүүхэдтэй. Эхнэр маань ямар нэг юм хийлгэхийг хүсдэг л дээ,,,ккк Хоёр дох хүүхдээ төрүүлээд би нэг юм хийж өгсөн. Түүний дараагаар нэг мэнгийг нь авсан ккк

Одоо бол ойрхоноос нарийн харахын бол үйлчлүүлэгчтэй нэгэн адил янз бүрийн өө харагдах учраас нэг их ойрхоноос сайн хардаггүй ккк Холоооос л...ккк /инээв/


KBS хөтлөгч: Сүүлийн үед жоохон хүүхдүүд хүртэл төгсөлтийн альбомны зураг авахуулахын өмнө ботокс, давхараа хийлгэнэ гэх юм, энэ талаар та юу гэж боддог вэ?

Чонг Сынг Ил “АЙ-ДИ” мэс заслын эмч: Солонгосын мэс заслын түвшин нэлээн хөгжөөд насны хувьд ч гэсэн нэлээн өргөжсөн гэж хэлж болно. Хэдэн жилийн өмнө 20-иод насныхан л ажилд орох шаардлагаар ч юмуу их хийлгэдэг байсан бол одоо 30,40 насныхан ч их хийлгэх болсон....

KBS хөтлөгч: Цаашдаа манай эмч нарын ажил улам л их болох нээ дээ, ярианаас нь сонсоход... Үйлчлүүлэгчдийн дунд Ким Тэ Хи жүжигчин шиг болгож өгөөч гээд зургийг нь барьж ирсэн тохиолдлууд байдаг уу?

Чонг Сынг Ил “АЙ-ДИ” мэс заслын эмч: Дуртай жүжигчнйхээ зургийг барьж ирэх тохиолдол их байдаг л даа. Яг үнэндээ 2002 оны “Дэлхийн хөл бөмбгийн аврага шалгаруулах” тэмцээнийг санаж байгаа байх, Тэр үед алтан гоал хийсэн Солонгосын тамирчинг дуурайгаад их олон залуучууд үсэндээ хими хийлгээд бүгд буруутаж байсан юм./ зохиогүй/

Үүнтэй адилаар гоо сайхны мэс засал ч ялгаагүй! Тухайн хүний нүүрний төрх, бусад эрхтэн, стиль имиджинд нь тохируулан шаардлагатай зүйлийг л хийлгэх хэрэгтэй гэж бодож байна.

KBS хөтлөгч: Эмчээ тэгвэл нүдээ засуулсан хүн хамраа засуулах, хамраа засуулвал бас өөр юм хийлгэх ч юмуу иймэрхүү зүйл их байдаг гэж сонссон. Энэ талаар ярьж өгөөч?


Чонг Сынг Ил “АЙ-ДИ” мэс заслын эмч: Энэ тал дээр хэлэхэд мэргэжлийн хүний үүднээс ч тэр энгийн хүний үүднээс ч тэр гоо сайхны мэс засал гэдэг бол баланс юм л даа. Жишээ нь гэхэд нас яваад доод зовхио татууллаа гэхэд~~ хүн нэг нь шинэ, нөгөө нь хуучин гутал өмслөө гэж бодъё~ Тэгэхэд хоёр тал хоёулаа ижилхэн харагдахгүй шүү дээ, Тэрэн шиг л дээд зовхи нь сул хөгшин, доод зовхи нь залуу харагдаад ирэхээр хүмүүс бусад талууд дээрээ санаа зовж эхэлдэг л дээ.. Иймээс дахин бага багаар засдаг хүмүүс их байдаг. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сайн сонсох хэрэгтэй байхад өөрийн дураар хийлгэдэг хүмүүс ч ихээхэн байдаг.

KBS хөтлөгч: Аан тэгвэл хийлгэсэн тал нь залуу харагдаад хийлгээгүй тал нь хөгшин харагдахаар зохимжгүй учраас хийлгэдэг байх нь байна ш дээ.

Нэвтрүүлгийн оролцогч хошин шогийн жүжигчин: Тэгээд одоо мэс засал хийлгэх хэрэгтэй юмуу, үгүй юмуу? Ккк/инээв/

Чонг Сынг Ил “АЙ-ДИ” мэс заслын эмч: Хийлгэвэл зүгээр ч, олон удаа давтан мэс засал хүний биед эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна, гэр бүлийн эдийн засагт бас нөлөөлнө гэж бодож байна..ккк /инээв/ Өөртөө шаардлагатай, мэргэжлийн нарийн зөвлөгөөн дээр үндэслэн мэс заслын шийдвэрээ гаргах л хамгийн чухал..

 

Харилцах утас: (+82)-2-3496-9782 (Монгол хэлний орчуулагч)
                      (+976)-9831-6851

Мэйл :
mn@idhospital.com
Мэйл : id.hospital@yahoo.com
http://mn.idhospital.com/
https://www.facebook.com/solongosgoosaihniiemneleg
https://www.youtube.com/channel/UCnx-cyqQC52fosHmyTN5XFA

Comments

Popular posts from this blog

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?