эрэгтэй гоо сайхны мэс засал, эрэгтэй хамар #hamar undursguh


 


Сүүлийн үед эрчүүд маань эмэгтэй хүнээс дутахааргүй өөрийнхөө гадаад төрх, хувцаслалтдаа анхаарал тавьдаг болсон. Завгүй өнөөгийн нийгэмд ажлынхаа хажуугаар гадаад төрхөндөө анхаарал тавьж байгаа эрчүүд маань олон залуучуудад томоохон үлгэр жишээ болж байгаа билээ. Үүнээс шалтгаалан эрэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүн ч олон төрөл болж, эрчүүд маань гоо сайхны мэс заслын талаар ч их сонирхдог болсон бөгөөд эрчүүдэд зориулсан тусгай арга барилтай мэс засал ч гэсэн гарсан юм. Ай Ди гоо сайхны эмнэлгийн эмч Ким ил хуан гоо сайхны мэс заслын талаар зөвлөгөө авахыг хүсэж байгаа эрчүүд жил тутам нэмэгдэж байгаа бөгөөд “эрчүүд нь эмэгтэйчүүдээ бодвол өөрийнхөө дутагдлыг засан,  хийлгэсэн ч хийлгээгүй мэт цэвэрхэн нийлгэхийг хүсдэг” хэмээн өгүүллээ. Эрчүүдийн хамгийн их хийлгэдэг мэс засал нь хамар юм. Өөрт тохирсон өндөр нуруутай цэх хамар нь хүний найдлага төрүүлмээр эмх цэх замбараатай харагдуулдаг юм. Эрчүүдийн давхрааны мэс засал ч гэсэн эмэгтэйчүүдээс өөр юм. Эмэгтэйчүүд нүдээ том харагдуулахыг хүсдэг бол эрчүүд нарийхан нууц давхраатай болохыг хүсдэг. Тийм учраас нүдний дээд булчинг тогтоох эсвэл зүсэлтгүй аргаар давхраа хийлгэх нь эрчүүдэд өөрийн давхраа мэт  маш цэвэрхэн харагдуулдаг юм. Ким ил хуан эмч эрчүүдийн гоо сайхны мэс засал нь эмэгтэйчүүдээ бодвол илүү нарийн аргаар хийх ёстой хэмээн дурдсан юм. Мөн эрчүүд маань эмэгтэйчүүдээ бодвол гоо сайхны мэс заслын талаар мэдээлэл бага учраас эрчүүддээ эмнэлгийн талаар сайтар судлан, эрэгтэй хүнд мэс засал хийж байсан туршлага болон аюулгүйн шаардлага хангасан эсэхийг сайн шалгах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцах утас: (+82)-2-3496-9782
010-3003-1568
(+976)-9831-6851 gmobile
Мэйл :
mn.idhospital@gmail.com
Мэйл: id.hospital@yahoo.com
http://mn.idhospital.com/



Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?