Бүсгүйчүүддээ өгөх ашигтай 10 зөвлөгөө

Ашигтай 10 зөвлөгөө

Эмэгтэй хүн бүр өөгүй, цэвэр толигор арьстай байхыг хүсдэг. Тиймээс бүсгүй таны цаг зав, мөнгийг хэмнэх эдгээ ашигтай 10 зөвлөгөөг хүргэж байна.

Нүүрний хаван арилгах

Усанд давс хийж сайтар уусгаад алчуураа норгож, базаад нүүрэндээ жин 10 минут орчим жин тавиарай. Үр дүнг нь та харах болно.



Нүүрэн дээрх үрэвслийг намдаах

Та гэнэт уулзалттай болтол нүүрэн дээр чинь асуудал үүссэн бол тухайн хэсэг дээрээ зөгийн бал түрхээрэй. 15 минутын цэвэрлэнэ.



Дур булаам уруул

Уруул хатаж, арьс хуураад ямар ч  уруулын будаг түрхсэн онцгүй байдаг. Ийм тохиолдолд бальзам, бүйлсний тос, уруулын бальзамтай тос түрхээд шүдний сойзоор үрээрэй. Булбарай уруул тань эргэн ирэх болно.



Урт, өтгөн сормуустай болгох арга

1/2 цайны халбага кокосын тос дээр лаванда цэцгийн тосыг нэмж сайтар хутгаад хөвөнд шингээн сормуусанд зөөлөн түрхэнэ. 7 хоногт 1 удаагийн давтамжтай хийгээрэй. Мэдэгдэхүйц урт, өтгөн болохыг та анзаарах болно.



Үсийг гялалзсан болгох

Энэ маскыг бэлдэхэд банана, өндөг, 1/2 аяга пиво хэрэгтэй. Бүх орцыг хооронд нь сайтар холиод үсэндээ түрхэнэ. Энэхүү маскыг 7 хоногт 1 удаагийн давтамжтай хийгээрэй. Таны үс гялалзсан, бат бөх болохыг анзаарах болно.





Нүдний доорх хөх туяаг арилгах

Нүдний доогуур нь туяа татах нь олон шалтгаантай байдаг. Та төрөлхийн нимгэн арьстай бол нүүрэн дээрх судас тодрон хөх харагддаг. Харин ядарсан болон бусад гадны нөлөөнөөс болж хөх туяа татсан бол усанд 1 цайны халбага сода хийгээд сайтар хутгана. Дараа нь хөвөнд шингээн нүдэндээ жин тавина. 10 -15 минутын дараа цэвэрлэнэ. Энэ аргыг нэг удаа хэрэглээд үр дүнгээ өгөхгүй. Тиймээс өдөр болгон давтвал аяндаа бүдгэрч, арилах болно.



Гэрийн нөхцөлд вакс бэлтгэх

Ялангуяа шинэ жил болж байгаа одоо цагт хамгийн их хэрэг болно. Та 1 халбага сода, 1 халбага овъёос, ус гурвыг зуурмаг болтол нь сайтар зуураад арьсандаа түрхэнэ. 5 минут тавиад цэвэрлээрэй.



Нүдний будаг арилгах

3:1 ус болон чидун жимсний тос хийгээд саванд хийж сайтар сэгсэрнэ. Үүнийгээ хөвөнд шингээгээд нүднийхээ будгыг арилгаарай. Таны арьсанд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй байгалийн арга юм.



Нүдний дусаалга арьсны үрэвсэлд эерэг нөлөөтэй

Нүд улайхад ашигладаг нүдний дусаагуураас даавуунд шингээгээд хөлдөөгчинд 3-5 минут байлгана. Дараа нь нүүрэн дээрх үрэвслийн хэсэгт тавина. Мэдэгдэхүйц өөрчлөлтийг та харах болно.


Нүүрээ гялазсан, чийглэг харагдуулахын тулд оливын тос ашиглаарай

Арьсыг цэвэрлэж, булбарай болгоход оливын тос тус болно. Нүүрэндээ жигд түрхээд 7 минут орчим массаж хийх маягаар цэвэрлэнэ. Энэ аргыг 4-5 хоногийн дараа дахин хийх хэрэгтэй. Үнэтэй нүүр цэвэрлэгчгүйгээр гүн цэвэрлэх сайхан боломж шүү

Г.Сувд

Comments

Popular posts from this blog

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?