Mongol busguin bodit tuuh

mongol busguin bodit tuuh

Мэс заслын өмнө

 Сайн байна уу? Намайг Пүүжээ гэдэг.
Би одоо 32той. Бага байхаасаа л толгойныхоо хэлбэрт дургүй байсан.
Солонгост ирээд сургуульд сурангаа гоо сайхны мэс засал хийлгэхийг улам хүсэж
 Солонгос найзуудаасаа ч асууж энд тэндгүй эмнэлгүүдийг судалж эхэлсэн.
Солонгост гоо сайхны эмнэлэг үнэхээр их байдаг юм байна лээ.
 Гэхдээ солонгос найзууд маань солонгос эмнэлэг гээд бүгд сайн хийдэг биш
сайн судалж сайн эмч дээр хийлгэх хэрэгтэй гээд
Ай Ди гоо сайхны эмнэлгийг надад санал болгосон юм.

 Зөвлөгөө өгдөг эрхлэгчтэйгээ
 Зөвлөгөө өгч байгаа эрхлэгч болон орчуулга хийж байгаа орчуулагч нь бүгд үнэхээр эелдэг найрсгаар хүлээн авч, мэс заслын талаар хүнд хэцүү хэллэгийг ч гэсэн эх хэлээрээ ойлгомжтой сайн тайлбарлаж өгөх нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
АЙ ДИ гоо сайхны эмнэлэгт ирээд зөвлөгөө авахад надад шууд л итгэл төрж урам ороод хурдан л хийлгэмээр санагдсан.

 Мэс засал хийлгэхээсээ өмнө мэс засал 
                                   хийлгэхийг зөвшөөрсөн зөвшөөрлийн бичиг

Нүд хамрын мэс заслын эмч Ким Ил Хуан
 Мэс заслын өдөр хамрын эмчтэйгээ уулзан X-ray ээр
дарсан ясны зургаа харан ярилцаж
ямар хэлбэрийн хамартай болмоор байгаа болон
хамрын мэс заслын аргын талаар тайлбарлаж өгсөн.
АЙ ДИ гоо сайхны эмнэлэг нь бусад эмнэлгээс ялгагдах нэг том
сайн тал нь бүх эмч нар нь нэг чиглэлээрээ дагнасан юм.
Хамар нүдний эмч бол зөвхөн хамар нүдээ, хөх бол 
хөхний мэс заслаа л хийдэг нь их таалагдсан.

Нүүрний хэлбэр засах мэс заслын эмчийн зөвлөгөө

Мэс заслын өмнө эмчтэйгээ дахин нэг уулзаж зөвлөлдсөн.

Эмч маань их чадварлаг алдартай хүн болохоор их
догдолж хурдан мэс засалдаа орохыг хүссэн.
 Мэс заслын дараа 3дахь өдөр
 Мэс заслын дараа эхний нэг өдөр эмнэлэгт хэвтсэн.

Яг мэс заслаас гараад дотор муухай оргиод жоохон хэцүү байсан.

Одоохондоо юм зажилж идэж чадахгүй зөвхөн

бантан зутан л идэж байгаа.

Зөвхөн шингэн төрлийн хоол идээд байгаа болохоор дотор

цэвэрлэгдээд их турж байгаа.

Хавдар их ч гэсэн ямар ч өвдөлт байхгүй их дажгүй байгаа.

 7 хоногийн дараа
 Мэс заслаас хойш 7хонолоо.

Өнөөдөр хамар нүднийхээ оёдлыг авахуулсан.

Оёдол авахуулахад өвдөх байх гэж бодсон чинь

нэг л мэдэхэд авчихсан байсан.

 Аман дотор бас оёдолтой.

Аман дахь оёдлоо өшөө хэд хоног авдаг гэсэн.


 Тэр болтол амаа сайн зайлаад тураад л байхад болох юм шиг байна хэхэ


1 сарын дараа
 Мэс заслын дараа 1сар өнгөрлөө.

Хавдар нь одоо хэзээ бууна даа гээд санаа зовж

байсан цаг аль хэдийн өнгөрчээ.

Өдөр ирэх тусам л нүүр минь жижигрээд

зөв хэлбэртээ ороод үнэхээр гоё байгаа.

Мэс засал хийлгэхээсээ өмнө айж санаа зовж байсан ч

гэсэн одоо ингээд харахад


арай жоохон эрт хийлгэдэг байж дээ л гэсэн бодол төрж байна.


2 сарын дараа
Мэс заслаас хойш 2 сар өнгөрлөө.
Ямар ч мэс засал хийсэн хавдар нь 6сарийн дараа бүрэн буудаг гэсэн.
Минийх лав одоо хавдар нь их сайн буучихсан мэс засал
хийлгэснээ бараг мартах гэж байнашд кккк
Эцэст нь монгол охиддоо гэж хэлэхэд ясны мэс засал нь аюултай
мэс засал гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа байх.
Гэхдээ сайн газар баталгаатай эмчээр хийлгэхэд үнэхээр
сэтгэл ханамж 100% байдаг юм байна.
 Энэ том мэс заслыг АЙ ДИ гоо сайхны эмнэлэгт хийлгэсэндээ
 маш их баяртай байгаа.

 АЙ ДИ гоо сайхны эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа.

Харилцах утас:  9831-6851/энэ дугаар болохгүй бол 
дараах дугаараар холбогдоорой баярлалаа
(+82)-2-3496-9782   010-3003-1568
Мэйл : mn@idhospital.com
манай нүүр хуудас: http://mn.idhospital.com/
манай блог хуудас: http://idhospitalmn.blogspot.kr/

Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?