Гоо сайхны мэс заслын дараах гажиг яагаад үүсдэг вэ?

Гоо сайхны мэс заслын дараах гажиг яагаад үүсдэг вэ? 

Гоо сайхны мэс засал нь тодорхой хэмжээний эрсдэлийг дагуулж байдаг.
Гэхдээ энэ эрсдэл нь ямар орчинд, хэнээр, хэрхэн бэлдэж хийлгэж байгаагаас хамаараад танд ирэх эрсдэл буурах уу? ихсэх үү гэдэг нь хамаардаг байна.
Тиймээс та гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн бол үүсэж болох энэ хүү эрсдэлийг өөрөөсөө зайлуулах, эрсдэл үүсэж болох магадлалыг багасгах боломжтой ба хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө бэлдлээ.

1.      Стандарт хангаагүй орчинд мэс засал хийлгэх


Гоо сайхны мэс засал таны эд эрхтэнг өөрчлөн шинэ дүр төрх бий болгох, таны нүүрний харьцааг зөв болгох зэрэг зорилгоор хийгддэг учир ихэнх мэс засал тодорхой хэмжээний зүсэлт хийх хэрэгтэй болдог. Мөн ясны мэс засал хийж байгаа тохиолдолд бүтэн биеийн мэдээ алдуулалт хийх хэрэгтэй бөгөөд энэ үед үүсэж болох эрсдэлд бэлэн байх шаардлагатай байдаг. Тиймээс та мэс засал хийлгэх гэж байгаа эмнэлгийнхээ мэс заслын өрөө дараах зүйлсээр хангагдсан байна уу үгүй юу гэдгийг дахин нэг шалгаарай.  
-          Албан ёсны мэдээ алдуулалтын эмчтэй эсэх, мэс засал хийлгэж байгаа хүний тоонд эмчийн тоо хангалттай хүрэлцэж байгаа эсэх
-          Одоо хэрэглэж байгаа тоног төхөөрөмж стандарт хангасан сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон эсэх
-          Эмч ажилчид мэс заслын бэлтгэл стандартын дагуу зөв хийдэг эсэх /зарим эмнэлэг мэс заслын дундуур орж гарах, юм идэх, өөр зүйл барих зэрэг зөрчил их илэрдэг/
-          Мэс заслын явцад ямар нэг хүндрэл гарлаа гэж бодоход түргэн тусламжийн бэлэн байдалд байдаг уу ?
-          Мэс заслын явцад цус алдах гэх мэт хүндрэл гарахад арга хэмжээ авах хэмжээнд бэлэн байж чаддаг эсэх
-          ЭМЯ аас хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хангасан байгуулаг мөн үү ?

2.      Эмчээ сонгох /Мэргэжлийн бус эмчээр мэс засал хийлгэх/  


Солонгос нь хуулиараа эмч мэргэжилтэй л бол гоо сайхны мэс засал хийх боломжтой байдаг. Тиймээс гоо сайхны мэс заслаар мэргэшээгүй ч гэсэн гоо сайхны мэс засал хийдэг жижиг эмнэлэг үйлчилгээний газрууд маш их нээгдсэн билээ. Мөн нэг эмч бүх төрлийн мэс заслаа хийдэг жижиг газрууд борооны дараах мөөг мэт дэлгэрсэн. Та бодоод үз дээ өдөрт нэг мэс заслаа дагнан 10жил хийсэн эмч бүх төрлийн мэс засал нэг нэг хийдэг эмчийн ур чадвар хир өөр байх бол.
Тиймээс та мэс засал хийлгэх гэж байгаа эмнэлгээ сонгохдоо
-          Эмч нар нь нэг төрлийн мэс заслаараа дагнан мэргэшсэн байх
-          Гоо сайхны мэс заслын урт хугацааны туршлагатай байх
-          Өдөрт хийх мэс заслын тоо хязгаартай байх
-          Зөвлөгөө өгсөн эмч өөрийн биеээр мэс заслаа хийх
-          Нэгэн хэвийн биш тухайн хүнд тохирсон мэс засал хийх чадвартай байх

3.      Мэс заслын өмнө хангалттай бэлтгэл хийж өөрийгөө бэлдэх


Гоо сайхны мэс заслын тусламжтайгаар хөөрхөн болж илүү өөртөө итгэх итгэлээ сэргээн амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол наана нь бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй.
Хөөрхөн болох сайхан ч аюулгүй байна гэдэг юу юунаас илүү чухал байдаг билээ.
Тиймээс та дараах алхмууд хийсэн эсэх ээ дахин нэг шалгаад үзээрэй
-          Ямар мэс засал хийлгэхээ тодорхойлсон уу?
-          Хэзээ ямар эмнэлэгт хэдий хир зардлаар хийхээ судалсан уу?
-          Та мэс засал хийлгэхээсээ өмнө ямар нэг суурь өвчтэй байгаа эсэхээ шалган шинжилгээ өгсөн үү?  
-          Сэтгэл санаа, цаг хугацаагаа бэлдсэн уу?  
-          Мэс засал хийлгэх гэж байгаа эмнэлэг нь таны аюулгүй байдлыг хангах үүднээс мэс заслын өмнө бүрэн шинжилгээ хийдэг эсэх /дотроо шинжилгээний лаборатори байгаа эсэх
-          Таны шинжилгээний хариуг үнэн зөв тодорхойлох дотрын мэргэжлийн эмч байдаг эсэх

4.      Мэс заслын дараах анхаарах зүйлс сайн дагаж мөрдөх


Мэс заслын эмч мэс заслаа хичнээн сайн хийсэн ч хувь хүн мэс заслын дараах анхаарч мөрдөх шаарлагатай зүйл ч цөөнгүй байдаг. Тиймээс та мэс заслын дараах эмнэлгээс заасан зааврын дагуу гам сайн барьж мөрдөх шаардлагатай зүйл ч маш сайн мөрдөж өгөх хэрэгтэй.
Та эдгээр 4-н зааврыг маш сайн мөрдөж чадах юм бол мэс заслын дараа гарч  болох эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалж чадах юм.

Та сонголтоо зөв хийн хүссэн  үр дүнгээ нэг удаагын мэс заслаар олж авч чадна гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 
Харилцах утас:  9831-6851 (зөвхөн ажлын цагаар)
(+82)-2-3496-9782  010-3003-1568 
Мэйл: mn@idhospital.com  
wechat : idhospital_mn
viber : +821030031568
kakao talk : 01030031568

Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?