Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс засал

Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс засал гэдэг нь?

 Нүд нээх булчин сулрахад зовхи нүд рүү унжиж, нүд ядрангуй нойрмог мэт харагддаг. Энэ нь нүдийг нээхэд оролцдог булчингийн хүч суларсантай холбоотой ба нүд нээх булчин чангалах мэс засал хийн нүдийг тод, цовоо сэргэлэн болгох шаардлагатай.
Нүд нээх булчин чангалах мэс заслаар нүдний гүнд байрлах булчин чангалдаг тул маш нарийн, нямбай ажиллагаа шаардлагатай чухал мэс засал юм. 

Нүд нээх булчин сулрах гэдэг нь ?

Нүдний зовхийг өргөж өгдөг булчингийн хүч суларснаар зовхи унжин хөмсөг, духаараа харж эхлэх үзэгдлийг хэлнэ. Нүдийг нээхэд нүдний хүүхэн хараа 80~90% харагдаж байвал хэвийн гэж үзэх ба  нүдний булчин суларсан үед нүдний хүүхэн хараа халхлагдаж, нойрмог ядрангуй харагддаг. Ийм тохиолдолд нүд нээдэг булчинг чангалж нүдийг тод томруун харагдахуйц болгох хэрэгтэй.
 Нүдний булчингийн сулрал удаан үргэлжилбэл
Духаараа харснаас болж духны үрчлээ ихэснэ
Нүдний хэмжээ аажмаар өөрчлөгдөж том жижиг болох магадлалтай
Нүдний хараа муудах болон харааны гажиг үүснэ

Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс заслын арга

STEP1. Мэс заслын өмнө гоо сайхны мэс заслын мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө.
STEP2. Гаргасан дизайны дагуу зүсэлт хийж, шаардлагагүй эдүүдийг авна.
STEP3. Нүдийг хэвийн хэмжээнд нээгддэг болгохын тулд нүдний эргэн тойрны булчин болон нүд нээх булчинг татна.
STEP4. Төрөлхийн мэт цоглог нүдтэй болно. 

Зүсэлттэй нүд нээх булчин чангалах мэс заслын давуу тал

1.  Нүдний булчин илт чангарна
2.  Давхраа задрахгүй
3.  Төрөлхийн мэт нимгэн давхраа 
4.  Сэргэлэн  тод нүд 
5.  Богино хугацаанд эдгэрнэ 

ü Мэс заслын цаг : 30мин ~1цаг
ü Мэдээ алдуулах арга : унтуулах тариа
ü Эмнэлэгт хэвтэх : шаардлагагүй
ü Оёдол авхуулах : 7хоногийн дараа
ü Эдгэрэх хугацаа : оёдлоо авахуулсны дараа энгийн амьдралдаа шууд орох боломжтой
ü
*Мэс заслын дараа цус алдалт, халдвар, үрэвсэл  зэрэг үүсэх магадлалтай бөгөөд шинж тэмдэг нь тухайн хүнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг гэдгийг анхаараарай


Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?