2017년 5월 17일 수요일

Итгэл залуугын хамрын хэлбэр засах мэс заслын өмнөх ба дараах бодит түүх


Сайн байна уу Намайг Итгэл гэдэг. Би одоо 28настай. Солонгост гэрээгээр ажил хийдэг. Би 5жилийн өмнө хамрандаа гэмтэл авж байсан. Түүнээс хойш хамар минь байнга битүүрдэг болсон. Хамрын гэмтэл болон гоо сайхнаа нэг дор засуулах боломжтой гэж сонсоод мэс засалд орох шийдвэрийг гаргасан юм.

 

Яг мэс заслаас гарж ирээд дарсан зураг. Сансныг бодвол юу ч өвдөөгүй. Унтаад сэрэхэд бүх мэс засал дууссан байсан. Би ганцаараа ирсэн болохоор орчуулагч охин хамт эмийн сангаас эм авч таксинд суулгаж өгсөн.


Мэс заслаас хойш 2дох хоног дээрээ авхуулсан зураг. Өвдөлт юу ч байхгүй хоолоо сайн идэж эмээ сайн уугаад хэд хоног сайхан амарч байна.

Мэс заслаас хойш 7дох өдөр боллоо. Оёдол болон наалтаа авах өдөр. Солонгосын эмнэлэг сайн гэдгийг энэ үед мэдэрсэн. Өмнө нь солонгост ирээд эмнэлгээс нээх их явж байгаагүй болохоор надад бол Ай Ди гоо сайхны эмнэлэг үнэхээр таалагдсан.


За ингээд оёдлоо авхуулчихлаа. Жоохон хавдартай байгаа ч үнэхээр сэтгэл сэтгэл хангалуун байна. Удахгүй 2сарын дараах зургаа оруулая. Эрэгтэй хүн ч гэсэн гоо сайхандаа анхаарах ёстой шүү залуусаа


Ай Ди гоо сайхны эмнэлэг нь өөрсдийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнтэй юм байналээ. Би яг өөртөө юу тохирохоо, бас яг яаж хялбар арьсаа арчилахаа сайн мэддэггүй байсан. Ай Ди эмнэлгийн орчуулагч охид надад гоё зөвлөгөө өгсөн. Цааш цаашдын ажилд нь амжилт хүсье Баярлалаа АЙ Ди ^^
Харилцах утас:  9831-6851 (08:30~18:00цаг )
(+82)-2-3496-9782  010-3003-1568
Хэрэв та Viber , kakao talk , line  хэрэглэдэг бол
01030031568 дугаар хадгалахад болно. .
wechat : idhospital_mn
≫ Мэйл : mn@idhospital.com 
≫ Вэб сайт : http://mn.idhospital.com/
≫ Фэйсбүүк : https://www.facebook.com/solongosgoosaihniiemneleg


블로그 보관함