Доод зовхины мэс засал, уутанцар арилгах

Нүдний доод зовхины мэс засал
Нүдний доод зовхины уутанцрыг арилгаж

Залуу сайхан харагдуулах нүдний хэлбэртэй болно

 Доод зовхины мэс засал гэдэг нь?
Нас ахих тусам нүдний доорх өөхлөг эдийг бүрхдэг уутанцар суларч, нүдний доод хэсэгт цүлхэн үүсдэг. Ингэснээр зовхинд үрчлээ нэмэгдэн илүү овортой ядарсан харагддаг. Ийм тохиолдолд нүдний
доод зовхинд багахан хэмжээний зүсэлт хийж суларч унжсан арьсыг авах ба  нүдний доорх өөхлөг хэсгийг арилгах эсвэл өөхлөг хэсгийг тарааж өгөх замаар нүдний доод зовхийг засаж нүдний хэлбэрийг үзэсгэлэнтэй сайхан болгодог.


Доод зовхины мэс засал хийлгэдэг шалтгаан


1. Нүдний доор хуримтлагдсан өөхөө арилгахыг хүсч байвал
2. Нүдний доорх үрчлээнээс болж нүд сүүдэртэж харагддаг бол
3. Нүдний доор харлаж ядрангуй харагддаг бол
4. Нүдний доорх зовхи унжиж овортой харагддаг бол

Доод зовхины мэс заслын онцлог

Зөөлөн царай төрхтай болж өөрчлөгдөнө

Нүдний доод уутанцрыг арилгаж үрчлээг байхгүй болгосноор зөөлөн ялдам царай төрхтэй болно.
Нүдэнд үл анзаарагдах сорви
Бага хэмжээний зүсэлт хийх тул зүсэлт хийсэн хэсэгт сорви бараг үлддэггүй.
Үрчлээ болон нүдний сүүдэр нэгэн дор шийдэгдэнэ.
Нүдний доод зовхины унжсан арьсыг татаж, үрчлээг арилгах төдийгүй  нүдний сүүдэр алга болж үзэсгэлэнтэй сайхан нүдтэй болно.  

Мэс заслын мэдээлэл
 ü Мэс заслын цаг : 1цаг
ü Мэдээ алдуулах тариа : унтуулах тариа
ü Эмнэлэгт хэвтэх : шаардлагагүй
ü Оёдол авхуулах : 7 хоногийн дараа
ü Эдгэрэх хугацаа : 7 хоногийн дараа энгийн амьдралдаа  шууд орох боломжтой
*Мэс заслын дараа цус алдалт, халдвар, өрөвсөл үүсэх зэрэг хавсарсан өвчин үүсэх магадлалтай бөгөөд тухайн хүнээсээ шалтгаалаад өөрөөр байдаг гэдгийг анхаараарай

Харилцах утас:  9831-6851 (08:30~18:00цаг )
(+82)-2-3496-9782  010-3003-1568
Хэрэв та Viber , kakao talk , line хэрэглэдэг бол
01030031568 дугаар хадгалахад болно. .
wechat : idhospital_mn
» Мэйл : mn@idhospital.com 
» Вэб сайт : http://mn.idhospital.com/

Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?