МОНГОЛ ЗАЛУУЧУУД ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖУУД



АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФҮЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ







Фүлбрайт Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг олон улсын солилцооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь АНУ-ын ард түмэн болон бусад орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, хөгжүүлэх явдал. Фүлбрайт Хөтөлбөр анх 1994 онд Монголд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүст сурч, багшилж, судалгаа хийх боломж олгодог юм.
Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагаа нь үндсэн 4 төрлийн тэтгэлэг олгодог. Эдгээр тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор ороод үзэх боломжтой.

Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь тэтгэлэгүүд-
Англи хэлтэй хүнд эдгээр мэдээлэл хангалттай ойлгомжтой тул би энд эдгээрийн талаар дэлгэрүүлж бичсэнгүй. Харин би олонх оюутан залуусын сонирхдог Фүлбрайт Гадаад Оюутны Хөтөлбөр буюу мастерын тэтгэлгийн талаар өөрийн туршлагаас хуваалцахаар доорх мэдээллийг сийрүүлэв.
Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд тавигдах үндсэн шаардлага нь:
Их, дээд сургууль төгссөн, баклаврын дипломтой байх;
Англи хэлний өндөр мэдлэгтэй буюу хамгийн багадаа IBT-гийн 80 оноо, TOEFL ийн 550 оноотой байх ёстой. Cонгон шалгаруулалтыг хийхдээ аль болох өмнө нь АНУ-д суралцаж, амьдарч байгаагүй хүмүүсийг түлхүү дэмждэг хэдий ч өмнө нь АНУ-д байсан бол тэнцэхгүй гэсэн үг биш.

Энэ тэтгэлэгт хамрагдсанаар суралцаж болох мэргэжлийг дээрх холбоос дээр жагсаасан байгаа бөгөөд миний ойлголтоор ихэнх мэргэжил үүнд хамрагдсан байгаа. Өмнө нь болохоор бизнес, санхүүгээр суралцахыг хязгаарласан байсан боловч саяхнаас энэхүү жагсаалтыг улам өргөжүүлснийг анзаарав. Тэгэхээр оюутан залууст сонголт улам нээлттэй болж байна гэсэн үг. Намайг 15-тай байхад энэ шалгуур нилээн чанга байсан бөгөөд заавал 2-3 жил ажилласан ажлын туршлагатай байх ёстой гэдэг байсан нь харин сүүлийн үед байхаа больсон байна билээ.
Тэтгэлэгт хамрагдах анкет болон холбогдох материалыг Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны Олон Нийтийн Харилцааны хэлтэс хариуцан эрхэлдэг. Энэхүү тэтгэлгийг жил бүрийн 3 сарын эхээр өөрийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэдэг бөгөөд анкет авах эцсийн хугацааг тодорхой заасан байдаг. Манай Монголчууд юмыг цагийг нь тулгаж хийх дуртай юм болохоороо ихэвчлэн эцсийн мөчид хам хум өгдөг жишиг бий. Тэтгэлэгт хандах анкет ерөөсөө товч бөгөөд тодорхой хоёр нүүр хуудас бий.


Эх сурвалж: http://www.khongi.com


Харилцах утас:  

9831-6851 (08:30~18:00цаг )
(+82)-2-3496-9782  010-3003-1568
Хэрэв та Viber , kakao talk , line хэрэглэдэг бол
01030031568 дугаар хадгалахад болно. .
wechat : idhospital_mn
» Мэйл : mn@idhospital.com 
» Вэб сайт : http://mn.idhospital.com/
» Фэйс бүүк : https://www.facebook.com/solongosgoosaihniiemneleg



Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?