БОТОКС ГЭЖ ЮУ ВЭ?


БОТОКС
Нүүрний үрчлээсийг тариагаар бүрмөсөн арилгана гэж байдаггүй. Харин тодорхой хугацаагаар байхгүй болгодог Ботокс гэдэг тариа байдаг.
БОТОКС ГЭЖ ЮУ ВЭ?
Botulinum toxin (Botox) буюу Ботоксыг дэлхийн олон улсад гоо сайхны зорилгоор нүүрний үрчлээсийг тэнийлгэх зорилгоор хэрэглэдэг болсоор олон жил болж байна. Үүнийг зарим нэг мэдрэлийн өвчин эмгэгийн үед ч бас хэрэглэдэг. Тодорхой тун хэмжээгээр зөв цэгүүдэд тарихад ямарч хор нөлөөгүй уураг юм. Анх АНУ-ын биотехнологийн хүрээлэнгийн судлаачид Ботоксын нүүрний үрчлээс тэнийлгэх үйлчилгээг нь анзаарч Аллерган компани гоо сайхны зорилгоор үйлдвэрлэж эхэлсэн юм. Хүний нүүрний булчингуудыг зажилбарын ба инээмсэглэлийн гэж хоёр ангилдаг. Инээмсэглэлийн булчингуудын агшилт нь түүнийг хучсан арьсан дахь үрчлээсийг бий болгоно. Ботоксыг тарихад тухайн хэсгийн мэдрэлийн ширхэгээс булчинд сэрэл дамжих үйл тодорхой хугацаанд сааталж ингэснээрээ булчин суларч түүнээс улбаалан гардаг арьсны үрчлээсүүд тэнийнэ.

БОТОКСЫГ НҮҮРНИЙ ҮРЧЛЭЭСТЭЙ ХЭСЭГ БҮРД ТАРЬЖ БОЛОХ УУ?
Үгүй. Нүүрний инээмсэглэлийн булчингуудын тодорхой үйл ажиллагаа хоригдохгүй хэсгүүдэд буюу ихэвчлэн дух, цох, зовхины гадна хэсэгт тарьдаг. Бас нүүрийг нарийн харагдуулах зорилгоор жажилбарын булчинд тарьдаг.

БОТОКСЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХЭР УДДАГ ВЭ?
Хүн бүрийн бодисын солилцооны онцлогоос хамаарч 3-5 хоногийн дараагаас үйлчилгээ нь эхэлж 4-6 сар үргэлжилдэг. Ботоксын үйлчилгээ суларч эхэлмэгц өмнө нь байсан үрчлээс тодорч эхэлнэ. Гэхдээ судалгаанаас үзэхэд хэд хэдэн удаа дараалж хийлгэсний дараа давтан хийлгэх хугацаа нь уртсаж 8 сараас илүү болж эхэлнэ.

БОТОКС ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЯМАР БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?
Aнтибиотек болон архи дарс хэрэглэдэг бол тарьсан хэсэгт хөхрөх магадлал их. Тэр нь 8-9 хонож байж алга болдог гэдгийг бодолцон ажил төрлөө зохицуулах хэрэгтэй. Хэдийгээр эдгээр нь туйлын эсрэг заалт биш боловч хэсэг хугацаагаар ажил тасалдуулж мэднэ.
БОТОКС ХИЙЛГЭХЭД ХЭР ӨВДДӨГ ВЭ?
Ямарч тарилга хийхэд бага зэрэг өвдөнө. Гэхдээ шахах шингэн нь өчүүхэн хэмжээтэй, зүү нь маш нарийхан, 3-5 секунд орчим эвгүй мэдрэмж төрдөг. Иймд тайвшруулах болон өвчин намдаах эм хэрэглэх шаардлагагүй.
ЭНЭ ТАРИЛГААС ЯМАР ГАЖ НӨЛӨӨ ГАРЧ БОЛОХ ВЭ?
Өмнө дурьдаснаар тарилгыг хийх үед жижиг судас хагарч бага зэрэг хөхрөлт үүсч болно. Цөөн тохиолдолд дээд зовхи, хөмсөг унжиж буух нь бий. Хэрэв ийм тохиолдол гарвал тарианы хугацаа гарахыг л хүлээх хэрэг гарна. Харин доз нь ихэдсэн болон орц нь өөр бол амь насанд маш аюултай.
БОТОКСЫГ ЯМАР ХҮМҮҮСТ ХИЙХ ЗААЛТТАЙ ВЭ?
Гоо сайхны зорилгоор бол ихэвчлэн 20-65 насны хүмүүст хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг. Гэхдээ энэ нь бас л туйлын заалт биш. Өвчтэй хүүхдүүдэд ч тарьдаг. Залуу боловч гүнзгий үрчлээстэй бол үүнийг хийлгэж болно. 65-аас дээш насныханы арьсны үрчлээс нь зөвхөн булчингийн агшилтаас бус нэгэнт арьсанд гарсан өөрчлөлт буюу арьсны колаген ширхэгбагаснаас үүссэн байдаг. Тиймээс тарианы үр дүн хүн бүрийн сэтгэлд хэрхэн нийцэхийг хэлэхэд хэцүү.

ТЭГЭХЭЭР БОТОКС ТАРИУЛААД БАЙВАЛ ҮРЧГЭРГҮЙ АЯТАЙХАН ХАРАГДАХ НЭЭ?
Үгүй л дээ. Энэ арга нь нүүрний зарим хэсгийн үрчлээсүүдийг тэнийлгэнэ. Харин нас ахисаны гол шинж тэмдэг болох зовхи, нүүр ба хүзүүний унжилтыг засахгүй. Ботокс нь стандарт нүүр өргөлт болон бусад гоо сайхны мэс заслуудыг орлохоор үр дүн өгөхгүй. Харин тухайн мэс заслын үр дүнг илүү сайжруулж харагдуулдаг.

                                        ***                             ***                               ***
Хаяг : Сөүл хот Каннам дүүрэг дусандэру 142, АЙ ДИ эмнэлэг
Метро : 3-р шугам шинса буудал (신사역) 1-р гарц, чигээрээ 200м
ID эмнэлгийн байр Цахим хаяг: mn.idhospital.com (Монгол хэл дээр)
E-mail хаяг: mn@idhospital.com
Харилцах утас: +82-2-3496-9782, 9831-6851, 010-3003-1568 Монгол хэлний орчуулагч 
Цагийн хуваарь : Даваа ~ Баасан 08:30-18:00 Бямба 10:00-15:00

Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?