Айди эмнэлгийн хамрын мэс заслын үйлчлүүлэгч Эмили охины 100 хувь бодит сэтгэгдэл

2017оны 2сарын 6 : Мэс заслын өдөр

Өглөөг бухимдалтай эхлүүллээ. Учир нь өглөө эрт явах ёстой гэсэн бодолдоо шөнөжин нойроо хулжааж замдаа машин түгжирч захиалсан цагаасаа 10 минут хоцорч эмнэлэгтээ очлоо. Эмнэлэгт очиход орчуулагч СЮ намайг хүлээж байсан ба мэс заслын төлбөр төлөхөд тусалж эмнэлэгт ирсэний дараагаар ажлууд минь төлөвлөж байсны дагуу болж эхэллээ. Мөн мэс заслын гэрээнд гарын үсэг зурж зөвлөгч эрхлэгчтэйгээ уулзан зөвшөөрлийн бичгийн талаар агуулгыг сонсож гарын үсэг зурж, эцэст нь эмчтэй уулзан мэс заслыг яаж хийх талаар ахин тайлбарлаж, загварыг зурж өгснөөр мэс засалдаа орход бэлдэв. Хувцас солих өрөөнд хувцас болон авчирсан зүйлээ хийж түгжин, мэс заслын өрөөнд хэвтэн сувилагчийн зааврын дагуу 10тоолж байхад мэс засал хэдийн дууссан байв.
Нүдээ нээхэд амрах өрөөнд байсан бөгөөд тийм ч их өвдөөгүй боловч хоолой их хатаж байв. Сувилагч одоогоор ус болохгүйг хэлж хатсан уруулыг минь норгож өгөв. Хэсэг хугацааны дараа Сю орчуулагч ирж хувцасаа солин эмийн сан орж хэрэгтэй эмийг худалдаж авав. Бага зэрэг толгой эргэж байсан боловч дөнгөж мэс заслаас гарч ирсэн хүн гэхэд муугүй байв. Гэртээ харих үед бага зэрэг бие эвгүйрхэж байсан ч тэвчиж болхоор байв.
 Одоогоор хөхөрсөн зүйл ажиглагдахгүй байгаа хэдий ч хамарнаас цус их гарч байв. Орой 5:30 гэхэд өвдөлт мэдрэгдэж эхлэв. Энэлгээс авчирсан марлыг бүгдийг нь хэрэглэж дууссан ба тайван унтахад хэцүү байв.

2017 оны 2сарын 7 : Мэс заслын дараа 1 дэх өдөр
Харж байгаачлан хавдаж хөхөрч эхлэв. Унтаад сэрхэд эрүү хацар нүд гээд маш ихээр хавдсан байв. Амаа хөдөлгөхөд ч хэцүү болж инээхэд ч хэцүү байв.
Өвдөлт нүүрний ясанд шууд мэдрэгдэж байсан хэдий ч нөгөөтэйгүүр хамарнаас гарч байсан цус мэдэгдэхүйц багасав. Өвдөлтийг зүйрлэвэл маш хүнд ханиад хүрсэн мэдрэмж болон хурдан хөдөлхөд хамар болон духанд маш их хэмжээгээр хүндрэх мэдрэмж төрж байв.
Хамраа ажиглан хархад надад хэдийн таалагдаж байв. Хамрын үзүүр минь жижигхэн эгдүүтэй харагдаж хэт шонхор харагдахаа больсон нь илт мэдэгдэж байв. Хурдхан л боолтоо авхуулж хамраа хэрхэн өөрчлөгдсөнийг харна гэхээр тэсэж ядаж байна.






2017 оны 2сарын 8 : Мэс заслын дараа 2 дох өдөр
Өвдөж байна, өвдөж байна, маш их өвдөж байна. Өглөөгүүр хамгийн хэцүү байна. Өглөө ганцхан гадил идэх гэж 40 минутыг зарцуулав. Нүдний эргэн тойрондох хөх илт тодорч нүдний зовхины тал нь хар улаан болж нүдний доогуур бор ногоон болсон байв.
Өнөөдөр эмнэлэг явж хамран доторх хөвөнг авхуулах өдөр. Хурдхан л сайхан гүнзгий амьсгалмаар байна.
Хөвөнгөө авхуулхад өвдөв. Маш их. Сю орчуулагчтай уулзаж эмчилгээний өрөөнд очин үрэвслээс сэргийлсэн эм түрхүүллээ. Хамран доторх хөвөнг авхад маш ихээр өвдөж сувилагчийн аргадах дэмжих нь огтхон ч тус болсонгүй. Одоо санаж байгаа зүйл нь хөвөнг авах ажиллагаа маш хурдан дууссан ба амьсгалхад маш ихээр тухтай болсон зүйл юм.  Хөвөнг авсны дараа оёдол хэвийн эсэхийг ажиглаж даваа гарагт оёдолыг авах ба одоохондоо толгойгоо угаах боломжгүйг хэлэв.
Гэртээ харихад өвдөлт намдаж хамар дотор хөвөн байхгүй байна гэдэг ямар их аз жаргал мэдрүүлснийг төсөөлөшгүй. Одоохоноо хамарнаас бага зэргийн цус гарч байгаа боловч гадагшаа гарч хооллож хэвийн амьсгалж байгаа зэрэг нь үнэхээр таатай байв.

2017 оны 2сарын 9 : Мэс заслын дараа 3 дах өдөр
Амьсгалж байна. Бүтэн нойртой хонолоо. Босоход хамар бага зэрэг битүүрч байгаа мэдрэмж байгаа боловч хооллоод эмээ уулаа.
Өдрийн турш таатай байлаа. Нүдний ойролцоох хөх нь одоо ч байгаа ба өвдөлт нь одоо ч бага зэрэг мэдрэгдсээр байна. Боолтоо хурдхан авмаар байна. Өнөөдөр өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. Толгой эргэж ядрах асуудал бүрэн арилж хоол хийж зураг зурж цэвэрлэгээгээ ч хийлээ. Хааяа нэг хамрын үзүүрт өвдөлт гэнэт мэдрэгдэх нь байгаа боловч бага зэргээр зөөлөн инээх боломжтой болсон. Толгой нүүрээ угааж нүүрээ арчилж чадахгүй байгаа нь маш хэцүү байна. Боолтоо авхад 4 хоног үлдлээ . Би чаднаа.








2017 оны 2сарын 10 : Мэс заслын дараа 4 дэх өдөр
Тэсэхэд хэцүү байна. Толгойгоо угаамаар байна. Хөөстэй усанд ормоор байна. Өчигдөр бүтэн 10цагын турш унтаж , унтаад босоход толгой эргэх, өвдөх, хамар битүүрэх зэрэг огт байхгүй байв. Гэвч одоохондоо нүдний ойролцоох хавдар бууж зүүн хацрын хавдар л бага зэрэг үлдлээ. Хамар битүүрэх нь бүрэн арилсан . Инээхэд бэрхшээлгүй болж хоолны дуршил ч эргэн ирэв. Одоо маш ихээр идэх боломжтой болсон. Өнөөдөр нүүрний хөх болон угаагаагүй толгойноосоо болж гадуур гархаасаа санаа зовж байсан боловч тоолгүй гарсан. Азаар хэн ч намайг айхтар ширтэж харсангүй. Боолтоо хурдан авмаар байна. Хамраа ямар болсныг хармаар байна. Даваа гараг хүртэл 3 хоног үлдлээ.



Үргэлжлэл бий......................




Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?