“Шимэгч” кино хоёр дахь удаагаа Оскарын шагнал хүртлээ


“Шимэгч” кино хоёр дахь удаагаа Оскарын шагнал хүртлээ


0
БНСУ-ын кино найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” уран сайхны кино Америкийн кино урлагийн академийн 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Оскарын шагнал хүртсэнээр хоёр дахь удаагаа тус шагналын эзэн болж байна.  
Өмнө нь тус кино “Шилдэг эх зохиол” төрөлд шагнал хүртсэн нь “Шилдэг найруулагч”-ийн төрөлд нэр дэвшсэн найруулагч Пон Жун Хогийн хувьд анхны шагнал нь болсон юм. Тус кинонд ядуу гэр бүлээс гаралтай нэгэн залуу чинээлэг айлд давтлагын багшаар ажиллах боломж олдсоноор үйл явдал цааш өрнөдөг аж.
“Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд Францын найруулагч Лажа Лигийн “Les miserables”, Хойд Македонийн найруулагч Тамара Котевская, Любомира Стефанова нарын “Honeyland”, Польшийн найруулагч Яна Комасагийн “Boze Cialo”, Испанийн найруулагч Пепро Альмодоварагийн “Dolor y gloria” зэрэг кино өрсөлдсөн байна. 
Эх сурвалж: montsame.mn

Comments

Popular posts from this blog

Нүдний давтан мэс засал "ДАВХРАА"

Solongosiin goo saihnii mes zasliin emneleg, veruu nuurnii gajig zasal, shaamii eruu,hohnii mes zasal- ID emneleg /LET ME IN/-iin oroltsogch

Нүүрний тэгш хэм алдагдах гэж юу вэ?